fbpx

Хүмүүжил

image

Аливаа кинонд насны тэмдэглэгээ хийдэг нь хүүхдийн сэтгэлгээ, ойлгох чадварт нь ахдаж, хүүхдэд муугаар нөлөөлнө гэдгийг урьдчилан анхааруулах зорилготой.

Хүүхэд алаан хядаантай, зодоон нүдээнтэй, салалт хагацалтай кино үзээд байвал сэтгэхүйд нь муугаар нөлөөлж, ойлгохгүй буруу зуршилд автах, даган дуурайж өөрийгөө хохироох, стресстэх, ямар нэг бэрхшээл тулгарахад өөрийгөө голдог.

Хүүхдэд дэлгэцээр юм үзүүлэх бол аль болох хүчирхийллээс ангид, сайхан зүйлийг түгээсэн, эелдэг зөөлөн, танин мэдэхүйн бүтээлүүд сонгож үзүүлэх нь зүйтэй.

Аав ээжийн анхаарал халамж муу байвал хүүхэд үзэж буй киноныхоо баатрын  үйлдлийг дуурайхаас гадна, үр дүн нь юу вэ гэдгийг огт ухамсарлахгүй байх нь аюултай гэдгийг Гэр бүл хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ хэллээ.

Кино нэвтрүүлэг хүүхдэд үнэнч шударга зан, өрөвч нинжин сэтгэл эсвэл хахир хатуу, ширүүн дориун болоход нөлөөлдөг байна. Хүүхдэд дэлгэцээр юм үзүүлэх бол аль болох хүчирхийллээс ангид, сайхан зүйлийг түгээсэн, эелдэг зөөлөн, танин мэдэхүйн бүтээлүүд сонгож үзүүлэх нь зүйтэй.

Эцэг эхчүүд хүүхдээ хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзэж байхад нь дэргэд нь байж, ярилцаж, хүүхдээсээ асуулт асуух хэрэгтэй. Мөн мэдээж үзэх цагийг нь хязгаарлах нь чухал.

Сүүлийн үеийн хүүхэлдэйн киноны дүрс хурдан солигддог, дуу чимээ ихтэй байдгаас хүүхэд үйл явдлыг тогтоодоггүй, эргүүлэн ярьж чаддаггүй. Тийм бүтээлүүд хүүхдэд төдийлөн үлдэц, өгөөжгүй байх талтай.  Ялангуяа цувралаар гардаг “Хүн аалз”, “Ben 10” гэх мэт бүтээлүүд хүүхдэд өгөөжгүй гэдгийг гаднын сэтгэлзүйчид үзэж байна.

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх