fbpx

Хүмүүжил

image

Хөгжмийн сэтгэл засал нь хүний бие организмд эмчилгээний нөлөө үзүүлдэг бөгөөд XVII зуунд хөгжмийн засалд шинжлэх ухааны тайлбарлал хийх анхны оролдлого хийгдэж, XIX зуунд туршилтын судалгаа өргөн хийгдсэн байна. С. С. Корбасов, В.М. Бехтерев нарын эрдэмтэд сэтгэцийн өвчтэй, айдас, түгшүүртэй хүмүүсийн сэтгэлзүйг засахад хөгжим чухал ач холбогдолтой гэж үзсэн.

Тав тухтай орчин нөхцөлд хүүхдэд зөөлөн уянгалаг хөгжим сонсгох нь уур уцаар, айдас түгшүүрийг нь намдааж сэтгэл санаа, бие организмыг тайвшруулдаг.

Хөгжмийн заслын нөлөөлөл нь:

• Хүүхдийн сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэх
• Хүүхдийн сонсголыг хөгжүүлэх
• Хүүхдийн харилцааны дадлыг хөгжүүлэх
• Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулах
• Сэтгэц, оюун ухаанаас үл шалтгаалах дотоод эрхтний үйл явцын нөлөөллийг зохицуулах
• Хүүхдийн гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх
• Өөрийн хүндрэл бэрхшээлтэй, түгшүүртэй байдлыг даван туулахад туслах
• Аливаа зүйлд энэрэнгүй, зөөлөн хандах, зөвөөр ойлгох чадвар бий болгох
• Хүүхдийн үгийн баялаг нэмэгдэж ой тогтоолт нь хөгжих
• Биеийн ерөнхий хөдөлгөөний чадварыг хөгжүүлдэг
• Хүүхдийг хөдөлгөөний эвсэлтэй болгож, эрүүл чийрэг бие бялдартай болоход нь туслах
• Шинэ тогтсон хандлага, харилцааны ур чадварт суралцах, шинэ нөхцөл байдалд сэтгэл хөдлөлийг төгс байдлаар мэдрэх, нийгмийн идэвхийг сайжруулах зэрэг эерэг үр дагавартай ажээ.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх