fbpx

Хүмүүжил

image

Бага ангийн хүүхдийн хөгжил, бие хүний төлөвшил нь гэр бүл болон сургуульд явагдах сургалт-хүмүүжлийн ажлыг хэрхэн зохион байгуулахаас ихээхэн шалтгаалдаг.

Сурах, мэдлэг эзэмших нь хүүхдийн оюун ухааны хүч бололцоог нээж, тэдний хөгжлийг хангаж, бие хүнийг төлөвшүүлж байдаг хөдөлмөр юм. Нөгөөтээгүүр хүүхэд сурагч болж сурах үүргийг хүлээснээр хамт олны дотор шинэ харилцаанд орж эхэлдэг. Энэ насанд найз нөхдийн харилцаа маш чухал.

Хүүхэд хамт олны дунд амьдарч, сурч, хөдөлмөрлөснөөр тэдэнд үүрэг хариуцлага хүлээх, өөрийн хэрэгцээ сонирхлыг хамт олны эрх ашигт нийцүүлэх, хамтран ажиллах, харилцан туслалцах, биеэ зөв авч явах, бусдыг хүндлэх зэрэг бие хүний харилцааны энгийн чанарууд энэ насанд эрчимтэй төлөвшдөг.

Монголчууд хүний төлөв төвшин байдлыг:

Өршөөлийн үүсгэл болдог энэрэх хайрлах сэтгэлтэй

Ёслолын үүсгэл болдог мөргөх, найр тавих сэтгэлтэй

Бат итгэлийн үүсгэл болдог голч шударга сэтгэлтэй байх явдал гэж үздэг.

Хэрэв хүн ийм сайхан зан чанартай бол тэр хүнд худалгүй үнэн үг, харамгүй өглөгч сэтгэл, хуурамгүй шударга үзэл, хорлонгүй энэрэх санаа, гоомойгүй бат явдал бүрдэнэ.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх