fbpx

Хүүхдийн хөгжил

image

Балчир /3-7/ ба өсөх /8-12/ насны хүүхдийн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хэд хэдэн онцлогтой.

  1. Шүд - байнгын шүдээр солигдоно. Зовуураас болж зажлахдаа тааруухан үе гарна.
  2. Хэлний хөхлөгийн хөгжил, шүлсний булчирхайн найрлагаас хамаараад бага насны хүүхдийг бодвол олон төрлийн амт ялгах чадвартай болсон байна.
  3. Улаан хоолой - том хүнийхээс харьцангуй урт.
  4. Ходоодны багтаамж нас, хүйснээс хамаардаг. Ходоодны салслаг уян зөөлөн, цусны судсаар элбэг байдаг тул гэмтэх эрсдэл ихтэй. Ходоодны булчирхайн ялгаруулдаг шүүсний найрлага насанд хүрсэн хүнийхтэй адил, нас ахих тусам идэвх нь нэмэгддэг. Харин ходоодны шүүсний ялгаралтад тухайн хүүхдийн хооллолт, бие махбодын онцлог, эрүүл мэндийн байдал нөлөөлдөг.
  5. Гэдэс насанд хүрсэн хүнтэй харьцуулахад харьцангуй урт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайн байдаг ч энэ хөдөлгөөний идэвхэд сэтгэл хөдлөл, хэт халууцах зэрэг нь нөлөөлдөг. Хүүхдийн ходоод, гэдэсний салт уян зөөлөн, цусны судсаар баялаг, ханын тэжээлийн бодис болон бусад бодисыг нэвтрүүлэх нь амархан учраас хоолны дутуу боловсруулсан бүтээгдэхүүн, хорт бодис амархан нэвчиж, цусанд орсноос хордлогод орох нь хурдан байдаг.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт

X
Нэвтрэх