fbpx

Боловсрол

image

Сургуулийн өмнөх насанд хүүхдийн тархи маш эрчимтэй хөгждөг бөгөөд уян хатан чанартай, суралцах орчин, түүнчлэн ойр дотнын хүмүүсийн харилцаа тэдний хөгжил төлөвшилтөд чухал нөлөөтэй.

Цэцэрлэгээс сургууль шилжих энэхүү шилжилтийг зөв хийх нь тэдний суралцах үйлд эерэг нөлөө үзүүлж, насан туршийн амьдралын суурь болдог гэдгийг эрдэмтэд баталжээ.

Иймд хүүхдийг бага наснаас нь янз бүрийн мэдлэг эзэмшүүлэх гэхээс илүүтэй тэдний төрөлхийн суралцах хүсэл эрмэлзэл, дур сонирхол, баяр баясгаланг хадгалан батжуулах, орчинтойгоо идэвхтэй харилцаж, өөрөө судлан шинжилж, учир холбогдлыг нь олж нээх боломж олгох, хариуцлага хүлээх чадвартай болоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай.

Уламжлалт сэтгэлгээ, ёс заншилд хүүхдээ багаас нь:

  • Эрдэнэт хүний биеийн үнэ цэн,
  • Нүгэл буян,
  • Үйлийн үрийн сургаал,
  • Бусдыг энэрэн нигүүлсэх,
  • Хайрлан халамжлах,
  • Байгаль дэлхийтэйгээ зөв харьцах арга ухаан,
  • Эцэг эх, ахмадыг хүндэтгэх, ач тусыг нь санах зэргийг ухааруулан сургасаар иржээ

Иймд эцэг эхчүүд хүүхдээ одооноос эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа дээдэлдэг, сурах арга барил, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадалтай, хамтран ажиллах, амьдрах чадвартай болгох зорилгыг бага боловсролд дэвшүүлэх нь зүйтэй.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх