 
        
        		
		
		
		
                    
            Боловсрол, хүмүүжил хоёр бол гарын ар, өвөр тал л гэсэн үг. Зүйрлэвэл шувууны далавчийн адил үүрэгтэй. Өрөөсөн далавчтай шувуу нисэж үл чадна. Үүний адил хүмүүжил сайнгүй бол ямар ч түвшний боловсрол эзэмшээд "сайн хүн"-д тооцогдохгүй.
Мөн хүмүүжлийн олон талт эерэг хандлагыг боловсролоор олж авдаг. Өөрөөр хэлбэл боловсрол нь хүмүүжилтэй зөв хосолж байж, хүмүүжил нь боловсролоо тэтгэж байж сая хүний хөгжил төлөвшил хангагдана. Салгах аргагүй ч нэгтгэн үзэж бас болохгүй.
Өв тэгш хүмүүжил дараах таван төрлийн хүмүүжлийн нэгдэл юм. Үүнд:
- Оюун ухааны хүмүүжил
- Бие бялдрын хүмүүжил
- Гоо зүйн хүмүүжил
- Ёс суртахууны хүмүүжил
- Хөдөлмөрийн хүмүүжил
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        