fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Хүүхдийн хоолонд ямар ямар ногоо хэрэглэвэл биед нь тустай талаар мэдээлэл хүргэж байна.

Төмс. Цардуулаар хамгийн баялаг. А, С, В-гийн төрлийн аминдэм төдийгүй кали ихтэй. Анхны болон 2 дахь нэмэгдэл хоолонд 6, 7 сартайгаас эхлэн өгч, цаашид төрөл бүрийн хоолонд оролцуулан өгнө.

Шар лууван. А аминдэмийн эх үүсвэр болдог. 7 сартайгаас эхлэн шүүс нухаш, шөл хийж өгнө.

Хүрэн манжин. Нүүрс ус, эслэг, органик хүчил, кали, кальци, төмөр, магни агуулдаг. 

Байцаа. Сахар, кали, фосфор, төмөр агуулдаг. 8-9 сартайгаас шүүс, нухаш, шөл, салат бэлтгэж өгнө.

Улаан лооль. Кали, төмөр, зэс, А, С аминдэм, органик хүчил, идээлүүлэгч бодис ихтэй . Эслэг харьцангуй бага. Улаан лоолинд нүүрс ус, тос болж хувирахын эсрэг тусгай хүчил агуулдаг тул таргалах хандлагатай хүүхдэд өгөхөд сайн.

Өргөст хэмх. Өргөст хэмхийн 95 хувийг ус эзэлдэг хэдий ч усанд нь эрдэс, аминдэмүүд ууссан байдаг. Өвөрмөц үнэр, амттай, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдэг тул хоолны дуршил муутай хүүхдэд өгөхөд илүү тохиромжтой. Зүрх, элэг, бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. 

Чэс/хаш. Сахар, эслэг, идээлүүлэгч бодис, калийн давс ихтэй. 1 наснаас нь эхлэн өгч болно.

Амтат чинжүү. Ялангуяа улаан чинжүү нь А, С аминдэмээр баялаг.  В-гийн бүлгийн аминдэм, кали ихтэй. Мөн 1-ээс дээш насны хүүхдийн хоолонд хэрэглэнэ.

Сонгино. Эфирийн тос, фитонцид, нүүрс ус ихтэй. 1 настайгаас эхлэн хоолонд нь амтлагчаар хэрэглэнэ.

Ногоон навчит ногоонууд. Гоньд, яншуйн навч, цоохор майлзбууцай, цэцэгт байцаа зэрэг ногоонууд А, С аминдэм, төмрөөр баялаг. Ялангуяа хавар их хэрэгтэй.

X
Нэвтрэх