fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй.

Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг тамирдуулдаг. Ингэснээр бие махбод тамирдаж ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах үүргийг гүйцэтгэдэг.

Бидний биед орох хорт бодис, хоол хүнс, ундны усаар дамжсан хүнд металл химийн бодис, нийлдэг эм нь элгэнд задарч хоргүйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү орж байдаг. Цөс нь хоол хүнсэн дэх өөх тосыг задлах уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт буудай, арвай, овьёос, хөх тариа, шар вандуйг хэрэглэхэд сайн.

Ногоо ургаж эхэлмэгц зуушны болон жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Аминдэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, түүхийгээр нь идэхэд үр дүнтэй. Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжүүлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг. Үүнд нялх халгай, багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навчийг хэрэглэж болно. Хусны навчийг зөвхөн жижигхэн цайвар ногоон өнгөтэй байхад нь түүж нарийхан хэрчиж зуушинд нэмж болно хэмээн зөвлөж байна.

Л.Баттогтох эмч зөвлөж байна.  

X
Нэвтрэх