fbpx

Боловсрол

image

Сургуулийн дотоод гадаад орчин, тэр дундаа нүдэнд үзэгдэх материаллаг орчин төдийгүй сэтгэл зүйн орчинг оруулан судалгаа хийжээ. Сургуулийн дотоод гадаад орчиндоо сэтгэл хангалуун байх тал дээр хувийн хэвшлийн багш, сурагч, ажилчид илүү эерэг хариулт өгсөн байна. Харин энгийн сургалттай ЕБС-ийн сурагчид айх айдас илүү өндөр хувьтай гарчээ.

Мөн ЭЕШ-ын дүнгээс харахад сайн соёлтой сургуулийн үнэлгээ дээгүүр гарсан бөгөөд сургуулийн соёлын хувьд хангалтгүй үнэлэгдсэн сургуулиудын сурагчдын шалгалтын дундаж үзүүлэлт бусад сургуулиа бодвол мөн доогуур гарсан байна.

Зарим лаборатори сургууль хангалтгүй байгаа нь тэд бүгд энгийн сургалттай ЕБС-иас өндөр соёлтой гэж үзэж болохгүй. 

Сургуулийн соёлд дараах 4 соёлын нэгдэл юм. Үүнд:

  • Тогтолцооны соёл
  • Багшийн соёл
  • Сурагчдын соёл
  • Сургуулийн орчин дахь харилцааны соёл

Эх сурвалж: "Сургуулийн соёлын орчин хүүхдэд нөлөөлөх нь" Монгол Улсын Консерватори Т.Мөнхбаатар, МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Ph.D, дэд проф. Т.Нэмэхжаргал

X
Нэвтрэх