fbpx

Хүмүүжил

Гэр бүлийн орчинд хүүхдийнхээ авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэн төлөвшүүлэхэд эцэг, эх танаас дараах суурь болон үндсэн чадвар шаардагдана.

  1. Зөв зан үйлийн чадвар: Харилцааны чадвар, хөдөлмөрт хандах хандлага, ажлын сахилга бат, манлайлал, багаар ажиллах чадвар, санаа бодлоо зөв илэрхийлэх, тэвчээр хатуужилтай байх, хувийн зохион байгуулалт, шударга байх
  2. Сэтгэн бодох чадвар: Мэдээллийг боловсруулах, мэдлэгт дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, зөрчлийг зохицуулах, эрсдэлээс сэргийлэх, мэдлэгийг бүтээх, баялгийг үйлдвэрлэх, инноваци
  3. Хэрэглээний мэдлэг, боловсрол: Хэрэглээний соёл, зүй зохистой хооллолт, үлгэр жишээ зөв боловсон байдал, үндэсний хэл соёл сурах, цагийн менежмент, арвилан хэмнэлт
  4. Бүтээлч чадвар: Дүн шинжилгээ хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших, нийгмийн хариуцлагаа ухамсарлах
  5. Мэдээлэл технологийн мэдлэг: Зөв мэдээллийг сонгох, ухаалаг хандах, цахим мэдээлэлтэй ажиллах, сонгодог ном унших.

Эх сурвалж:  “Хүүхдийн цогц чадамжийн хөгжил, төлөвшлийн үйл ажиллагааны арга зүйн үндэс” Ph.D Б.Даваажав

Г.Сэргэлэнбаатар

X
Нэвтрэх