fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргуудын нэг бол асуудлыг шийдвэрлэх арга юм. Нас насны хүүхдэд ямар саад бэрхшээл тулгардаг вэ? Эцэг эх та бүхэн хүүхдийнхээ тулгамдаж буй асуудлыг танин мэдэж тэдэнд туслах хэрэгтэй бөгөөд дараах алхмуудыг хэрэгжүүлбэл зохино.Үүнд:

  1. Хүүхдийнхээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох
  2. Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцах
  3. Аливааг ойлгуулах, холын зорилгоо тодорхойлох

Тэгвэл хэдэн настай хүүхдүүдэд ямар асуудал ихэвчлэн тохиолддог вэ?

0-6 сар:

Өлсөх, цангах, айх, өвдөх, хэт халууцах, хэт даарах бөгөөд хуурайлуулах, тэврүүлэх, бүүвэйлүүлэхийг хүснэ.

6-12 сар:

Шүд нь ургаж байгаагаас өвдөхийг мэдэрнэ, сэрэхэд хажууд нь хүн байгаагүйгээс айна. Учир нь тархины хөгжил явагдаж байгаа.

1-2 нас:

Аливаа зүйлсийг таньж мэдэх сониуч зандаа хөтлөгдөн бэртэж гэмтэж мэдэх юм. Эргэн тойрноо аюулгүй газар гэж бодно.

2-3 нас:

Аймшигтай амьтан, мангас зэргийг ургуулан боддог, хийсвэр төсөөлөл бодит амьдралаа ялгаж чаддаггүй. Өрөөнд нь байгаа зургууд амилдаг гэж итгэдэг. Ээж аав нь уурлаад эхэлбэл маш хурдан айдаст автдаг.

3-5 нас:

Эд юмс яаж ажилладаг болохыг олж мэдэх гэсэн их хүсэл эрмэлзэлтэй. Тоглох хэрэгцээ шаардлага, таны бодож санаж байгааг ойлгож хүлээж авах чадвар төлөвшөөгүй байгаа.

5-9 нас:

Өлсөж гэдэс нь ажилладаг цаг нь хичээлийнх нь цагтай давхацдаг. Сургуулийн дэг журам, өдрийн дэглэмтэй дасахад бэрхшээлтэй байгаа. Шууд амжилт гаргахгүй бол сонирхол нь буурах хандлагатай.

10-13 нас:

Сурах чадваргүйгээс, эсвэл багшийн хичээл заах ур чадвар дутсанаас ямар нэгэн хичээлдээ доголдох, түүндээ санаа зовох, ярилцах хүнгүй учир өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлэх, эцэг эх таны хүсэхгүй эсвэл болон өөрөө хүсэхгүй байгаа зүйлийг үеийнхэн нь шахах явдал тохиолддог.

14-18 нас:

Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг хүсдэг бөгөөд хэн нэгний хараа хяналтад бус өөрийгөө бие даасан гэдгийг мэдрэхийг хүсэх үе юм.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх