fbpx

Харшил

image
Диатез буюу атопийн дерматит гэж юу вэ?
Атопийн дерматит нь бага насны хүүхдэд голлон тохиолддог архагших хандлагатай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд нийт өвчлөгсдийн 60 хувь нь нэг хүртэлх насандаа, 30 хувь нь 1-5 наснаасаа анх өвчилсөн байдаг.
Гол шинж тэмдэг нь арьсан дээр тууралт гарч, загатнах мөн арьс ихээр хуурайших юм. Загатнаа болон цочромхой байдал нь гистамины хэмжээ хэт их байдагтай холбоотой. Өвчин нь цочрол болон гэмтлийн улмаас идэвхижиж болно (халах, хөлрөх, хуурайших, маажих гэх мэт. Архаг өвчний үед арьсанд өөрчлөлт орж арьс ширших, цуурч хагарах, хайрсжих, хэт нөсөөжилт үүсдэг.
Атопийн дерматит үүсгэх гол шалтгаанд:
1. Гэр, ахуйн тоосны хачиг
2. Гэрийн тэжээвэр амьтны эд
3. Хүнсний бүтээгдэхүүн
Атопийн дерматитын үед зөвлөх харшил үл үүсгэгч хоолны дэглэм
Хоолны цэснээс хасахыг зөвлөх хүнсний бүтээгдэхүүнүүд:
- Цитрусын төрлийн жимс (апельсин, нимбэг, лайм, грейпфрут г.м)
- Самар(фундук, миндаль, арахис болон бусад)
- Загас болон загасан бүтээгдэхүүн (шинэ ба давсалсан, загасны шөл, загасны консерв, икра ба бусад)
- Шувууны мах(галуу, нугас, тахиа ба бусад), мөн шувууны гаралтай бүтээгдэхүүн
- Шоколад ба шоколадан бүтээгдэхүүн
- Кофе
- Утсан бүтээгдэхүүн
- Уксус, гич, майонез ба бусад амтлагчид
- Хрен, цагаан лууван, манжин
- Улаан лооль, хаш
- Мөөгнүүд
- Өндөг
- Шинэ саасан сүү
- Гүзээлзгэнэ, ананас, хулуу
- Исгэсэн гурилтай бүтээгдэхүүн
- Зөгийн бал
Хэрэглэхийг зөвлөх хүнсний бүтээгдэхүүнүүд: 
- Үхрийн чанасан мах
- Будааны шөлнүүд, ногооны шөл (махгүй ногооны шөл)
- Тос (оливийн болон наранцэцэгийн г.м)
- Каша: гурвалжин будааны, геркулесын, цагаан будааны
- Исгэлэн сүүн бүтээгдэхүүн – тухайн өдрөө бэлтгэсэн (аарц, тараг, хоормог)
- Шинэ өргөст хэмх, гоньд, яншуй
- Жигнэсэн алим
- Цай
- Элсэн чихэр
- Алимны компот
- Хөөлтгүй цагаан талх
Ихэнх тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний үл тэсвэрлэлт нь хуурамч харшлын урвалтай холбоотой байдаг ба энэ нь жинхэнэ харшлаас гадаад илрэлээрээ ялгагддаггүй. Гэхдээ харшил үүсэхэд оролцдог тирамин болон гистамин агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг их хэрэглэсэнтэй холбоотой.
Биологийн идэвхт амины агууламж өндөртэй бүтээгдэхүүн:
• Гистамин: ферментжүүлсэн бяслагууд, дарс, исгэлэн байцаа, утсан гахайн мах, үхрийн махан зайдас, гахайн элэг, консервууд (ялангуяа тунец, хамса, сельд)
• Тирамин: давсалсан бяслагууд: рокфор, бри, камамбер, грияр, чеддер, зөөлөн бяслагууд, дарсан сельд загас: авокадо: пивоны хөрөнгө.
X
Нэвтрэх