Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ эерэг, зөв дадалтай байлгахыг хүсдэг бол доорх 12 аргыг өдөр тутамдаа хэрэглэх, хэвшүүлэх боломжийг олгож тайлбарлан таниулаарай.
1. Уучлалт гуйх: Алдаа гаргачихаад “Уучлаарай” гэж хэлэх нь асуудал хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна.
2. “Боль” гэж шийдэмгий хэлэх: Чамайг шоглож тохуурхдаг хүн байвал түүнд хандан "одоо болно, боль" гэж зоригтойгоор хэлж сурах хэрэгтэй.
3. Тохиролцох, найр тавих: Зарим тохиолдолд өөрийн бурууг хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээнд буулт хийж тохиролцох нь асуудлыг хурдан шийдвэрлэх арга болдог .
4. Ээлжлэх: Асуудлыг оновчтой шийдэх бас нэг арга бол ээлжлэх, солигдох арга юм. Энэ удаа чи тоглочих, харин дараа нь миний ээлж гэх мэтээр солигдоно.
5. Хамтрах: Асуудлыг шийдэх бас нэг арга бол хамтрах (хамт ашиглах) юм.
6. Асуудлаас зайлсхийх: Маш олон тохиолдолд асуудал үүссэн газраас холдож сурах нь өөртөө асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлдэг.
7. Мэдэхгүй дүр эсгэх. Хайхрахгүй орхих: Зарим асуудлыг мэдээгүй мэтээр хайхрахгүй орхих нь асуудлыг дэвэргэх, давтагдахаа хамгаалж чаддаг. Тухайлбал, Чамайг үргэлж шоолж хочилдог хүн байдаг бол чамд таагүй байх нь тодорхой. Тэр болгонд огт тоохгүй орхих.
8. Тусламж хүсэх: Асуудлыг өөрөө шийдэх гэж хичээсэн ч нэг л болж өгөхгүй асуудал бүр даамжрахаас урьтаж бусдаас тусламж хүсэх, бусдаас зөвлөгөө авах нь үр дүнтэй.
9. Боломж ашиглах: Тухайлбал, найзтайгаа ямар ямар нэг зүйл хийх, тоглох үедээ хэн нь эхлэхийг шийдэх гэж маргахгүйн тулд боломж ашиглаж сурах хэрэгтэй. Хуруудах, хайч, чулуу, даавуудах эсвэл зоос шидэх зэргээр шийдэж болно.
10. Анхааралтай сонсох: Бие биенийхээ ярьж байгааг анхааралтай сонсох нь чухал гэдгийг байнга санах хэрэгтэй. Хэн нэгэн чамтай ярьж байгаа тохиолдолд тэр хүний нүд рүү нь харан анхааралтай сонсох хэрэгтэй.
11. Өөрийгөө илэрхийлэх: Хэн нэгэн чамд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол өөрт ямар байгаагаа тэр хүнд хэлэх хэрэгтэй. Гомдсон сэтгэлийг удаан хадгалах нь эргээд өөрт чинь л хэцүү байх болно.
12. Асуудлын гол учрыг олох: Ямар нэгэн асуудал үүсэхэд асуудал үүссэн гол учирт л анхаарлаа хандуулбал муу сурдаг, царай муутай, намхан гэсэн оюун санааны дайралт хийсэн үгсийг ашиглахгүй байж чадна.