fbpx

Мэдээ, мэдээлэл

Хүүхэд өсгөнө гэдэг хэчнээн нарийн төвөгтэй ажил вэ гэдгийг хүн бүр сайн мэднэ. Харин тэрхүү нарийн төвөгтэй байдлыг хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг танин мэдэж, түүнийг ойлгож мэдэрснээр даван туулж чадах юм.

Эцэг эх ба хүүхдэд тохиолддог зарим нэг асуудлыг авч болох арга хэмжээнүүдийн хамт энд дурдлаа.

ХАРАНХУЙГААС АЙХ АЙДАС
Хүүхэд тань өрөөндөө унтаж чадахгүй харанхуйгаас айгаад байна уу? Уйлахыг нь тэвчиж чадахгүй болохоор, түүн шиг байхдаа харанхуйгаас хэчнээн айдаг байснаа санаад, аль эсвэл тайлбарлахаас залхсандаа өрөөндөө унтуулж байгаа юм биш биз? Таныг хүүхдээ өрөөндөө авч унтахыг хүсэхгүй байгаа гэж үзье л дээ, та ямар арга хэмжээ авах вэ? Ширээний гэрэл? Өрөөг нь солих? Хүүхдийнхээ орыг илүү гэрэлтэй хэсэг рүү нүүлгэх?

Хамт унтах цагаа өдөр өдрөөр багасгаж, өөрөө өөрийнхөө мэдрэмжийг захирч сурахад нь туслаарай.

ТҮРЭМГИЙ БАЙДАЛ
Хүүхэд бусдыг дуурайн түрэмгий, дээрэнгүй аашилж эхэлбэл EQ багатай эцэг эх энэ нь буруу гэж шуудхан хэлнэ. Гэвч ямар ч үг хэрэглэсэн бай тэр таныг огт сонсохгүй. Харин өндөр EQ-тэй эцэг эх тайвнаар алдаатай буруу үйлдлийг нь хийлгэж, тэндээсээ өөрөө суралцах боломжийг нь олгодог. Хэрэв энэ үйлдэл танд хангалттай биш санагдвал ‘Хүмүүс надтай ингэж харьцахад би тааламжгүй байдаг’ хэмээн өөр дээрээ тайлбарлаж өгөх нь зүйтэй. Мөн өөр хэн нэгэн түрэмгий, дээрэнгүй зан гаргаж байгааг харах юм бол, та хүүхдээсээ ‘Нөгөө хүнд нь ямар санагдаж байгаа гэж бодож байна?’ гэж асуун, өөрөөр нь дүгнэлт хийлгээрэй.

Уур цухал. Эцэг эхэд өдөр бүр тохиолддог энэ асуудлыг огт тоолгүй орхих хэрэгтэй. Энэ нь өндөр EQ-тэй эцэг эхийн хийж чадах зүйл юм, ингэснээр хүүхдийн сэтгэл гонсгор байдлаар ээж аав нь жолоодуулахгүй гэдэг ойлголтыг хүүхдэдээ өгөх юм. Уур цухалтай үед нь хариу үйлдэл үзүүлдэг байсан хүүхдүүд том болоод сэтгэл санааны эрүүл бус зуршилтай болж өсөх ба, бусадтай харилцах харилцаандаа сэв суулгадаг болно.

ШУНАЛ
Заримдаа хүүхдүүд харсан бүхнээ авах гэдэг, бүр өөрт нь хэрэггүй, хэрэглэхгүй байлаа ч гэсэн. Хэрэв тэдэнд шунал бол ичгүүртэй шившигтэй зүйл гэж ойлгуулах юм бол хүүхэд үүнээсээ ичиж, энэ дутуугаа юугаар дүүргэх гэж хичээхийг нь та төсөөлөх ч үгүй билээ. Харин өндөр EQ-тэй эцэг эх бол хүн бүрийн цор ганц хэрэгцээг олж мэдэхээс эхэлнэ. Өөрсдөөсөө, ‘бид энэ хүүхдийг байгаагаар нь хайрлаж чадаж байна уу?’ гэж үргэлж асууж байгаарай.

ШИРТЭХ
Бид ихэвчлэн ширтүүлж байгаа хүнд нь эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд энэ үйлдлийг бушуухан зогсоох гэж хичээдэг. Энэ нь хүүхдийн мэдрэмжид төөрөгдөл төрүүлдэг байна. Тэднийг албадаж, тасалдуулж, шийтгэх гэсний хэрэггүй. Харин түүний оронд бусдаас өөр хүнийг гайхаж хүлээж авах мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч, ‘Гудамжинд амьдардаг байсан бол (эсвэл тэргэнцэртэй, ийм сорвитой гэх мэт) чамд ямар санагдах байсан бэ?’ гэж асуун, тухайн нөхцөл байдлыг өөр дээрээ тавьж үзэх боломжийг олгоорой. Нэгэнт асуудлыг өөр дээрээ авч үзэж чадсан бол, ‘ингэж ширтэхгүй байх нь тэдэнд тусалж байгаа хэрэг юм шүү дээ...’ гэхчлэн үүн дээр нь ажиллахад илүү хялбар байх болно.

ХҮҮХДИЙН САНААНААС ЗОХИОСОН ЗҮЙЛ
Уг төсөөлөл нь хүүхдийн тань итгэл найдвартай салшгүй холбоотой гэдгийг битгий мартаарай, хэрэв санаанаас зохиосон зүйл нь хүүхдийн санаа бодолд чухал байр суурьтай байвал шударга байдлын нэрийг барин түүнд нь халдаж өөрчлөх гэсний хэрэггүй. Гэсэн ч мөн худал ярих хэрэггүй, итгэл найдвар гэдэг зүйл нь хувь хүний онцлог шинж болохоор, итгэж, санаанаасаа зохиосон зүйлээ өөрөө тавьж явуулах цагийг нь тэвчээртэй хүлээгээрэй.

Эх сурвалж: https://www.helpguide.org/articles/mental-health/raising-emotionally-intelligent-children.htm

X
Нэвтрэх