fbpx

Мэдээ, мэдээлэл

Судалгаагаар хүүхдүүдийн 30-40 хувь нь нойрны асуудалтай тулгардаг гэж тогтоожээ. Иймд эцэг эхчүүдийн хувьд ч бас шийдэх асуудал нэгээр нэмэгддэг аж. Гэвч үүнд төвөгшөөж, бүү бухимдаарай. Хэрэв та хүүхдээ амархан унтуулж, сэрээхгүйгээр бат бөх унтуулмаар байгаа бол дараах долоон аргыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Тогтмол унтах цагийг тогтоо

Унтахын өмнө тодорхой цагт усанд оруулах, бүүвэйн дуу дуулж өгөх, ном уншиж өгөх, унтлагын хувцас өмсүүлэх зэрэг нь унтах цаг болсныг илтгэж, хүүхдийн сэтгэл санааг тайвшруулдаг. Энэ нь яваандаа зуршил болж эдгээр үйлдлийг хийх тоолонд унтах сэдэл төрөх болно. Харин унтахын өмнөхөн идэвхтэй тоглоом тоглох, гар утас үзүүлэх, чанга дуу чимээ гаргах зэрэг нь хүүхдийн нойрыг улам сэргээнэ гэдгийг санаарай.

Тэврэх хамгийн чухал нь

Хүүхдээ тэвэрч, арьсаараа хүрэлцэх нь хүүхдийг тайвшруулж, тайван нойрсоход нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Эцэг, эхтэйгээ харилцаа муутай хүүхдүүд илүү стресстэй байдаг тул нойргүйдэх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд тухайн өдөрт хангалттай халамж аваагүй бол орой нь бухимдаж, стрессдэн ганцаараа унтахыг хүсэхгүй байх нь гайхмаар зүйл биш юм. Тиймээс өдөртөө илүү их хүүхдээ тэвэрч, халамжилбал унтахдаа салах ёс гүйцэтгэхэд тэд тийм ч дургүй биш байх болно.

Орчны гэрлийг бүдгэрүүл

Хурц гэрэл нь бидний тархинд сэрүүн бай гэсэн дохио өгдөг. Эрдэмтэд одоо ч шөнийн цагаар ямар гэрлээс зайлсхийх ёстойг илүү нарийвчлан судалж байгаа юм. Цагаан гэрлийн цэнхэр долгионы урт нь унтахад хамгийн их саад болдог бөгөөд биднийг тайвшруулж, нойрмог болгодог мелатонины ялгаралтыг дарангуйлдаг. Энэ нь нялх хүүхдүүдэд ч хамаатай учир орчны гэрлийг бүдгэрүүлэх нь маш чухал юм.

Аажмаар ганцааранг нь унтуулж сургах

Энэ арга нь эцэг эх нь хүүхдийнхээ орны хажууд байрлах зөөврийн орон дээр түр хугацаанд унтахыг хэлж байгаа юм. Өдөр ирэх тусам хүүхдээ унтах үед байрлалаа улам холдуулж байх хэрэгтэй. Энэ нь нярай хүүхдүүдэд илүү үр дүнтэй болохыг эрдэмтэд, нойрны мэргэжилтнүүд нотолжээ. Ойролцоогоор 3 долоо хоногийн турш эцэг эхчүүд энэ аргыг хэрэглэх хэрэгтэй юм.

Хяналттай уйлах аргыг ашигла 

Энэ аргын зорилго нь хүүхдийг бие даан унтаж сурахад нь туслах, өөрийгөө тайвшруулахад оршино. Нэрнээс нь харахад эцэг эхчүүд хүүхдээ уйлах бүрд нь сонсоод зүгээр байгаа эсэхийг шалгаж, тайвшруулахаар ирдэг боловч удалгүй аажим аажмаар хүүхэд өөрийгөө тайвшруулж эхэлдэг байна.

Унтах цагийг эрт болгох 

Энэ арга өмнөх аргаа бодвол нярай болон бага насны хүүхэд аль алинд нь тохирдог гэдгээрээ ялгаатай юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ унтах цагийг аажмаар эрт болгосноор тэдний өөрсдөө унтах магадлал өндөр болдог аж.

Ном уншиж өгөх

Судалгаанаас харахад хар дарж зүүдлэх нь хүүхдүүдийн дор хаяж 80.5 хувьд тохиолддог бөгөөд хүүхдүүд шөнө айсандаа хурдан сэрдэг. Иймд эцэг эхчүүд хүүхдээ аюулгүй гэдгийг баталж, хар дарсан зүүдээ хамтдаа аюулгүй, аз жаргалтай төгсгөлөөр төсөөлөхийг хичээх замаар амар амгалан нойрсоход нь туслаарай. Эрдэмтэд бага насны хүүхэд айдсаа даван туулахад туслах хамгийн зөв арга бол ном уншиж өгөх хэмээн зөвлөжээ.

Эх сурвалж: Brightside

X
Нэвтрэх