fbpx

Боловсрол

image

КОВИД-19 цар тахлаас шалтгаалж улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон ба энэ хугацаанд боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс үндэсний цөөнх хүн амын хүүхдүүдэд цахим хичээлийг эх хэлээр нь хүргэх нь чухал юм.

Монгол Улсын хэмжээнд үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөл бол казах, цаатан, тува иргэд байдаг. Баян-Өлгий аймгийн 50 цэцэрлэгт 7515 хүүхэд, ерөнхий боловсролын 44 сургуульд 24990 хүүхэд суралцдаг ба аймгийн хэмжээнд нэг сургууль тува болон монгол хэлээр, 33 сургууль казах хэлээр сургалтаа явуулдаг байна. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуульд 325 хүүхэд сурдаг.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байна.

 

econtent.edu.mn сайт дээрх интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор шат дараатайгаар бэлтгэн хүргэж эхэллээ. Ийнхүү эхний ээлжид казах, тува хэлээр дараах 18 хичээл, дохионы хэлтэй 7 хичээлийг хүлээн авах боломжтой боллоо.

Анги Хичээл Хичээлийн нэр Казах хэл Тува хэл Дохионы хэл
1 СӨБ
Бага бүлэг
Хөгжим Хэмнэлээр хөгжимдье
2 СӨБ
Бэлтгэл бүлэг
Хэл яриа Энэ хэнийх вэ?
3 1-р анги Хөгжим Хөгжилтэй аялал
4 1-р анги Математик 1-5 тооны бүтцийг бататгах
5 1-р анги Математик 6-10 тоонуудын бүтцийг бататгах
6 1-р анги Биеийн тамир Ахуйн хэрэгцээт дасгал
7 1-р анги Дүрслэх урлаг Хичээлийн хэрэгсэл таньж, зөв хэрэглэж сурах
8 1-р анги ТХБ Математик Хэлбэр хэмжээний талаар ойлголттой болох
9 1-р анги ТХБ Нийгэм ахуйн баримжаа Манай гэр бүл
10 2-р анги Хүн ба Орчин Бидэнд тусалдаг дугаарууд
11 2-р анги Дүрслэх урлаг Үндсэн өнгөнөөс үүсмэл өнгө үүсгэж сурах
12 2-р анги ТХБ Нийгэм ахуйн баримжаа Сургуулийн орчин
13 3-р анги ТХБ Нийгэм ахуйн баримжаа Ажил хөдөлмөр, мэргэжил
14 3-р анги Монгол хэл Утга ялгасан н,г,х зөв дуудах, нүдлэх, өгүүлбэрт утга ялган хэрэглэх
15 4-р анги Математик Сая хүртэлх тоог тогтмол тоогоор нэмэгдүүлэх, хорогдуулах
16 4-р анги Эрүүл мэнд Гарын ариун цэвэр
17 5-р анги Эрүүл мэнд Хувийн ариун цэвэр
18 6-р анги Хөгжим Урлагийн төрлүүд
19 10-р анги Иргэний ёс зүйн боловсрол Монгол гэрийн ёс

econtent.edu.mn-д байгаа нийт 52 интерактив хичээлээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

X
Нэвтрэх