fbpx

Боловсрол

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.

"МААМУУ" хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчид болох Амина, Тамираа хоёр "Цахим аялал"-д гарч интерактив хичээлийг хамтдаа хийлээ. Тэд ЕБС-ийн 6-р ангийн "Түүхэн эх сурвалж" хичээлийг хийсэн ба хэн хэнийх нь мэдлэгийг сорьж, зарим мэддэг зүйлийг нь бататгасан юм. Тэд энэхүү хичээлээс ямар зүйлс сурч, асуултуудад хэрхэн хариулсан талаарх сонирхолтой видеог хүлээн авна уу.

Та хүүхдэдээ Амина, Тамираа хоёрын хийсэн "Түүхэн эх сурвалж" интерактив хичээл болон бусад хичээлүүдийг ЭНДЭЭС сонгон санал болгох боломжтой. Энэхүү хичээл нь мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, дохионы хэлтэйгээр хүрч буйгаараа онцлог юм.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

X
Нэвтрэх