fbpx

Ээж, аавуудад

image

Мэргэжилтнүүд бага насны хүүхдийг хамгийн ихээр стрессдүүлдэг таван хүчин зүйлийг нэрлэснийг эцэг эхчүүд та бүхэндээ хүргэж байна.

5. ЗАВГҮЙ ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН ХИЧЭЭЛИЙН ДАРАМТ 

Хүүхдийг бага наснаас нь төлөвшүүлж, авьяас чадварыг нь нээн илрүүрэх чухал ч найзуудтайгаа тоглох, хүүхэлдэйн кино үзэх, амрах боломжийг олгохгүй байх нь буруу юм. Эдгээр нь хэдийгээр хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт боловч ихэнх тохиолдолд хүүхдэд дарамт болж, стрессдүүлэх нь бий.

Сүүлийн үед хүүхдийн эмч дээр хэт олон цагаар хичээллэсний улмаас нойрны асуудалтай болсон хүүхдээ дагуулан ирэх эцэг эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа аж.

4. НАСАНД НЬ ТОХИРООГҮЙ МЭДЭЭЛЭЛ 

Ухаалаг утас, таблет, зөөврийн болон суурин компьютер, зурагт зэрэг техник хэрэгслийн "ачаар" бага насны хүүхэд нийгэмд болж буй сөрөг үйл явдал, аймшигт гэмт хэрэг, насанд хүрэгчдийн контент зэргийг маш эртнээс үзэж эхэлж байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд энэхүү үзэгдлийг бага насны хүүхдэд стресс үүсгэгч хүчин зүйлсийн жагсаалтад багтаахаас өөр аргагүйд хүрчээ.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ юу үзэж, харж, сонсож буйг хянах ёстой хүмүүс нь өөрсдөө гэдгийг ухамсарлах нь нэн чухал юм.

3. СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ГАДУУРХАЛТ

Интернэт хэрэглээ ийн хөгжихөөс өмнөх үед бид найзынхаа, ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт уригдаагүй бол тэгэс гээд л өнгөрдөг байсан. Гэтэл орчин үед хүүхдийг тань уриагүй төрсөн өдрийн зургууд Инстаграм, Фэйсбүүкт байж байх нь тэр. Гэхдээ энэ бол хамгийн наад захын асуудал. Тэр ч бүү хэл хүүхдүүд олон нийтийн сүлжээнд групп үүсгэн нэгнээ гадуурхан доромжилдог тохиолдлууд ч бий.

Өмнө нь бид хэлэх ёсгүй үгээ хэлж, буруу үйлдэл хийсэн ч тэдгээр нь нэг их олон хүнд хүрэлгүй мартагддаг байсан. Гэхдээ өнөөгийн эдгээр сүлжээн дэх дата мэдээллүүд устана гэж бараг л үгүй.

2. ӨВЧИН

"Өвчингүй бол жаргал" гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Тоглож, нөхөрлөж, шинэ бүхэнтэй танилцаж, аз жаргалтай өнгөрөөх цаг хугацаандаа өвдөж сууна гэдэг бидний хувьд ч хэцүү.

1. ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ

Аав ээж нь уурлах, стрессдэх, өвдөх, ажлаасаа халагдах, салах зэрэг үйл явдлууд хүүхдэд юу юунаас илүү нөлөөлж чаддаг. Мөн хүүхдүүд энэхүү асуудлыг шийдэж чадахгүй байгаадаа ихээхэн стресстдэг байна. Өнөөг хүртэл бид эцэг эхчүүдээс хүүхдэдээ анхаарал халамж тавихыг шаарддаг байсан. Гэвч эцэг эхчүүд ч мөн өөрсдийн сэтгэлзүй болоод бие махбодын эрүүл мэнддээ анхаарах зайлшгүй шаардлагатай байх нь.

Бага насны хүүхэд стрессд орсон үед орондоо шээх, хар дарж зүүдлэх, тогтворгүй байх, хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, нүдээ анивчих, толгой нь өвдөх, анхаарал нь төвлөрөхгүй байх, идэвх, сонирхолгүй болох, ганцаараа байхыг хүсэх зэрэг шинжүүд илэрдэг.

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд хүүхэдтэйгээ ярилцаж учир шалтгааныг нь олохыг хичээгээрэй. Энэхүү арга үр дүнгээ өгөөгүй бол хүүхдийн эмч болоод сэтгэлзүйчдэд хандахыг зөвлөж байна.


Эх сурвалж: Web MD

X
Нэвтрэх