fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

“Надаас төрсөн юм чинь яах нь миний эрх” гэсэн хандлагаар хүүхэдтэйгээ харьцах эцэг эхчүүдтэй та цөөнгүй учирч байсан байх. Гэхдээ хүүхдийг хүчлэх, нэн ялангуяа хүсээгүй байхад нь үнсэж тэврэх гэж оролдох нь тэдний сэтгэлзүйд маш хортой аж.

  1. ТОМ ХҮН БИЕД НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮРЭХИЙГ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ ГЭЖ ОЙЛГОНО

Хүүхэд зөвхөн ээж ааваасаа бус орчин тойрноосоо ч бас суралцаж байдаг. Гэр бүлийн гишүүд, хамаатан садан, ээж аавын найз нөхөд гэх хүмүүс уулзах бүрдээ хүчээр тэвэрч, үнсээд байвал хүүхэд том хүн биед нь зөвшөөрөлгүй хүрэхийг энгийн үзэгдэл гэж ойлгодог болох сөрөг талтай.

Тиймээс хүүхдэдээ биеийнх нь хаана хүрэх нь хэвийн, хаана хүрэх нь хэвийн бус гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

  1. ӨӨРТ НЬ АНХААРДАГГҮЙ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БОЛНО

Монголчууд бид их “гэр бүлсэг” ард түмэн. Тиймдээ ч хамаатан саднаараа бөөндөө уулзах тэмдэглэлт өдрүүдэд ахмадууд нь удаан уулзаагүй багачуудтайгаа нэг сайн уулзалдаж авдаг. Тэгвэл энэ үед хүүхдийг тань хэн нэгэн хамаатан нь үнсэх гэж оролдоход хүүхэд тань дургүйцвэл шуудхан болиулж орхиорой.

Ихэнх эцэг эхчүүд энэ үед хүүхдээ “алив, ганц үнсүүлэхэд яав л гэж дээ” гэдэг. Гэтэл энэ үйлдэл хүүхдэд ээж аав нь өөрийг нь анхаардаггүй  гэсэн мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Цаашлаад та хүүхдээ өмгөөлөх шаардлагатай тохиолдлуудад өмгөөлөхгүй, юм бүхэнд тэднийгээ буруутган загнасаар байвал хэцүү үеүддээ танд хандахаас эмээдэг хандлагатай болох магадлал өндөр.

  1. ОЙР ДОТНЫН ХҮН БҮР “АЮУЛГҮЙ” ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БОЛНО

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэргийн дийлэнх хувь нь ураг төрлийн хамаатан, ах дүү, ойр дотнын хүнтэй холбоотой байдаг нь олон судалгаанаас харагддаг.

Тиймээс хүүхдээ бараг танихгүй шахуу хүнтэй нь хүчээр тэврэлдүүлж, үнсүүлэх нь тэднийг хүсээгүй байхад ийм үйлдэл хийх нь хэвийн, эдгээр хүмүүс хэзээ ч муу зүйл хийхгүй гэх ойлголтыг төрүүлдэг гэжээ. Хүүхэд ийм ойлголттой өснө гэдэг аймар биш гэж үү?

  1. ТЭДЭНТЭЙ ЗААВАЛ ЯРИЛЦ

Хэрэв хүүхэд тань аль нэг хамаатан, ээж аавынхаа найзыг харах бүрдээ, ойртох бүрдээ уурлаж, уйлж, дургүйцэж байвал энэ нь цаанаа шалтгаантай ч байж болно. Тиймээс хүүхдэд тань тухгүй мэдрэмж төрүүлж буй хүнийг явсны дараа хүүхэдтэйгээ хоёулханаа суугаад чухам яагаад ийм үйлдэл гаргаж байгаа талаар нь ярилцаарай.

Эх сурвалж: Brightside

X
Нэвтрэх