
Нэг настай хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хөгжил дараах байдалтай байна:
- Сэтгэлийн хөдөлгөөнөө үйл хөдлөл, инээх, ганганах, уйлах, хашхирах байдлаар илэрхийлнэ.
- Өөрийн дуртай зүйл рүүгээ тэмүүлж гараараа зааж, баярлахдаа инээж, гомдохдоо уйлна.
- Гэр бүлийн гишүүдээ таньж царайг нь хараад инээмсэглэж, дуу авиа гаргаж, гар сарвайна.
- Насанд хүрэгчид өөрт нь хэрхэн хандаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг таньж ойлгоно.
- Хэрэгцээгээ хангуулахын тулд бусдын анхаарлыг өөртөө татна.
- Танихгүй хүнээс бишүүрхэнэ.
- Болохгүй, боль гэж хэлбэл буруу үйлдэл хийж байгаагаа мэдэрч үйлдлээ зогсооно.
- Хүүхдийн хувийн онцлогоос шалтгаалж бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх чадвар нь өөр байна.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш