fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Өнгөрсөн онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм. Түлэнхийн шалтгаанаар амиа алдсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгджээ.

Хүүхдийн түлэгдлийн 98.4 хувь нь гэрийн нөхцөлд тохиолддог бөгөөд гол 11-12, 19-20 цагт буюу өглөө оройны хоолны цагтай давхацдаг байна.

Жилд 2500 гаруй хүүхэд халуун хоол, цай, халуун тогоонд шалзлагдаж байна. Идэж байгаа хоолондоо хүүхдээ түлдэг ийм хүмүүс манайхаас өөр байхгүй байх. Үүнд эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал байна. Дэгж, дэрвэх насандаа эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч, ирээдүйд итгэх итгэлгүй, хамт олонгүй болж байгаа энэ олон хүүхдийн тоог ядаж 50 хувиар бууруулах хэрэгтэй.

Тиймээс үр хүүхдээ тахир дутуу болгож, эрүүл мэнд амь насаар нь хохироож байгаа энэ асуудлыг цаашид хууль, эрхзүйн орчин зохицуулалт хийх ёстой байна. Түлэгдлийн улмаас хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болгож, амь насыг нь хохироосон эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэх тогтолцоотой болгохоор бэлтгэж байна.

Мэдээж хүүхдээ түлж, тахир дутуу болгоё, амь насыг нь эндүүлье гэж хэн ч бодохгүй. Гэвч нэг хоромд л хариуцлага, анхаарлаа сулруулснаас ийм байдал үүсэж байна. Тиймээс эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хариуцлага маш чухал. Сануулсаар байтал, анхааруулсаар байтал дайн тулаантай орон шиг үр хүүхдээ алдаж байгаа учир хариуцлагын тогтолцоо чухал” гэдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат онцолсон юм.

Сэтгүүлч: Р.Адьяасүрэн

X
Нэвтрэх