fbpx

Хүүхдийн хооллолт

image

Төрөхийн өмнөх үе болон төрсний дараах эхний жилүүдэд хүүхдийн тархи асар их энерги шаарддаг бөгөөд хоолоор авч байгаа тос, уураг, аминдэм, эрдэс бодисын 50-75 хувийг хэрэглэдэг байна. Энэ үед хоол тэжээл хангалтгүй бол тархины бүтэц, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хожим засаж залруулахад бэрхшээлтэй болдог.

Хүний бие махбод эрэлт /шим тэжээлийг шингээх чадвар/ ба нийлүүлэлтийн /шим тэжээл/ цогц тогтолцоогоороо хоол тэжээлийг хаана, хэрхэн хуваарилах, шингээхээ эрэмбэлэн тогтоодог байна. Сэтгэлийн дарамт буюу стресс ихтэй байвал бие махбод нь тархины хөгжлийг дэмждэг амин чухал шим тэжээлийг шингээх чадвараа алддаг.

Түүнчлэн сэтгэлийн дарамт нь эмзэг, чухал эрхтнүүдийн хоол тэжээлийг шингээх чадварыг бууруулж, нэмэлт тэжээл, ялангуяа онцгой байдлын үед тэжээлийн дутагдалтай хүүхдэд эмчилгээний зорилгоор өгдөг нэмэгдэл тэжээлийн үр нөлөөг ч сулруулдаг байна. Иймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг оновчтой болгох үүднээс хооллолтыг сэтгэл заслын үйл явцтай хослуулбал нэн сайн.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх