fbpx

Хүмүүжил

image

Бага насны асаргаа, нийгэмшихүй, биеэ авч явах дадал хэвшлүүд нь хүүхдийн хэтийн зан төлөвт нөлөөлдөг төдийгүй насанд хүрсэн үеийн зан төлөв, түрэмгий үйлдлийн урьдчилсан нөхцөл болдгийг бид судалсаар байна.

Эдгээр хүчин зүйлс нь генийн идэвхжлийг өөрчлөх замаар удамшлын урьдчилсан нөхцөлд нөлөөлж, ген ба түүний зохих үйл явцыг өдөөн асааж эсвэл унтрааж чаддаг байна.

Хүний тархины хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг эрж хайхаар зохицсон байдаг цонх үеүдэд тодорхой өдөөгч цонх үеийн зарим нь маш богино байдаг. Энэхүү цонх үеийн хэрэгцээг хангаж чадалгүй орхигдуулбал тархи хэрхэхээ мэдэхгүй, улмаар хөгжил нь удааширна.

Учир нь тархи мэдрэлийн эсүүдийн холбоосыг хэрхэн үүсгэх тухай дохиогоо халамж хайр, асаргаанаас хүлээн авдаг.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх