fbpx

Эрүүл ахуй

image

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих

  • Сайжруулсан зуух
  • Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)
  • Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах
  • Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх
  • Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох

Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.

Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгдсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу. Мөн агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах, гэртээ тамхи татахгүй байх, хог хаягдлаа ангилан цуглуулж, дор бүр нь хаяж хэвших хэрэгтэй.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх