fbpx

Хүмүүжил

image

-Төрсөн дарааллын онцлог буюу Адлерын онол-

АЙЛЫН ДУНД ХҮҮХДИЙН СУЛ БА ДАВУУ ТАЛ, ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАХ АРГА ЗАМ

Тэд бол хорвоод байдаг хамгийн сайн өрсөлдөгч нар юм. Хүүхэд бүрийн чин хүсэл бол ээж аавынхаа хайрыг ганцаараа эзэгнэх. Гэтэл айлын дундах хүүхдийн хувьд ах буюу эгч гэдэг саад байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхийнхээ хайрыг ганцаараа эзэгнэж чадахгүй, үргэлж тэдэнтэй хуваах болно.

Тэд эцэг эхийнхээ хайрын төлөө ахтайгаа /эгчтэйгээ/ тэмцэж эхэлдэг. Сайн үйлдлээр анхаарлыг татах гээд болохгүй бол сөрөг аргыг ч оролцуулж чадна. Зарим үед ор, өмдөндөө шээж, заримдаа бүр юм шалаад зогсоно. Хэдийнэ ганцаараа эцэг эхийнхээ хайрыг эдэлж үзсэн туршлагатай ахтайгаа /эгчтэйгээ/ өөрийгөө харьцуулан, ганцаар эзэгнэх гэсэн хүчтэй хүсэл эрмэлзэл байдаг.

Айлын дундах хүүхдийн амжилтын хувь анхнаасаа өндөр байдгийн учир үүнд байгаа юм. Гэвч бас эсрэгээрээ довтлон дайрахын оронд зөөлөн аядуу аашилж, ая занд нь тааруулах аргаар эцэг эхийнхээ хайрыг эзэмших гэсэн хандлагатай өссөн хүүхэд том болоод ч мөн амьдралын хэв маяг тийм чигээрээ тогтдог байна.

Гэтэл зарим тохиолдолд хүүхдүүд өөрөөсөө насаар нэлээн ахимаг ахтайгаа өрсөлдөх үедээ, мөн ахыгаа ялж чадахгүй байгаа үедээ өөрийгөө голох мэдрэмжийг маш гүнзгий мэдэрдэг. Би хэзээ ч ахыгаа дийлж чадахгүй юм байна. Би түүнийг үргэлж дагах хэрэгтэй гэсэн бодол нь түүний ааш араншинд нөлөөлж, аймтгай, хүний аяыг хардаг хүн болоход хүргэдэг. Ихэнх сэтгэл зүйчдийн эцэг эхэд зөвлөдгийн нэгэн адилаар бид үр хүүхдэдээ тэгш хандаж хайрыг хангалттайгаар өгч гэр бүлд хагарал, ах дүүгийн тэмцэл гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Адлерын үзсэнээр айлын дундах хүүхэд, мөн өөрийгөө голох сэтгэлийг авсан хүүхдэд илэрдэг шинжүүд нь:

  • Шүүмжлэлд маш эмзэг
  • Магтаал сайшаалаар цангасан
  • Сул тал бүтэлгүйтлээ бусдад тохон, бусдаас хайдаг
  • Бусдыг дүгнэх дуртай
  • Бусдын сайн сайхан яваад атаархах байдалтай байдаг.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд- харилцаа II

X
Нэвтрэх