fbpx

Ээж, аавуудад

image

Анх төрөх газарт ангир уургийг нь амлуулахдаа хоёр хөхөө амлуулаад түүний дараагаас нэг удаа нэг хөхөө хөхөж дуустал хөхүүлнэ. Хөхүүлээд эхэнд нь гарах сүүг "эхийн сүү" гэх ба энэ сүү лактоза, нүүрс усаар баялаг.

Хэрэв нэг хөхөө дуустал хөхүүлэхгүйгээр нөгөө хөхөө хөхүүлбэл хоёр хөхний дандаа эхэнд гардаг нүүрс ус ихтэй сүүг хөхүүлсээр байгаад хүүхдийн баас хөөсөрхөг, ногоовтор гарна. "Хожмын сүү" тос ихтэй, тэжээллэг буюу өег бөгөөд хожмын сүүгээ хөхөхгүйгээс жин нэмэгдэхгүй байж болох талтай.

Иймд нэг хөхөө дуустал нь хөхүүлж эхний нүүрс ус ихтэй амны цангааг гаргадаг шингэн сүүг ч, дараа нь гардаг хожмын тос илчлэг ихтэй сүүг ч хөхүүлнэ. Хэрэв нэг хөхөндөө цадахгүй байвал эхлээд хөхсөн хөхөө дуустал хөхүүлж байж нөгөө хөхөө хөхүүл.

ХӨХӨЖ ДУУСАХ НЬ

Хүүхэд сүүгээ хөхөж дуусаад өөрөө хөхөхөө болино. Нэг удаад нэг хөхөө хөхүүлнэ. Хангалттай сүү хөхсөн ч нөгөө хөхөө хөхөх үе ч бий. Заримдаа унтаж байвал хөхөхгүй. Иймээс хөхнөөс нь албаар салгах шаардлагагүй. Тодорхой хугацааны дараа ч зогсоох шаардлагагүй. Хүүхдэд өөрт нь хооллож дуусгах боломжийг олгох нь чухал. Харин 5 минутаас доош хугацаагаар хөхөх нь сүүгээ бүрэн авч чадахгүйд хүргэдгийг анхаар.

Хүүхэд хөхөж дуусахад босоогоор нь тэвэрч залгисан хийг хэхрүүлж гаргана. Бага зэрэгт гулгихаас айх хэрэггүй. Хөхөж дуусаад үлдсэн сүүг заавал сааж бай. Хөхөж дуусахад хөхийг хэсэг хугацаанд ил байлгаж хатаа.

ХӨХҮҮЛ ХҮҮХДИЙН ӨТГӨН

Эхний үед хоногт хөхүүл хүүхдийн өтгөн хатдаггүй, их хэмжээтэй гардаггүй. Энэ нь хөхний сүүг хамгийн тохиромжтой хоол гэдгийг харуулдаг. Хөхний сүү нь бараг бүгд боловсорч хүүхдийн биед шингэдэг учраас ялгадаг нь бага. Хөхүүл хүүхэд олон дахин багаар нялцгайдуу баадаг. Янз бүрийн өнгөтэй бааж болно. Багаар олон удаа шингэвтэр баах нь өвчний шинж тэмдэг биш.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх