Хөлдөөсөн, Амтлаг тараг
1,562

2017 он 04 сар 26

ОРЦ:

  • Тараг
  • Бууцай
  • Слив
  • Амтат хулуу
  • Гүзээлзгэнэ
  • Шоколад
  • Гадил

ШИМ ТЭЖЭЭЛ:

Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодис үүний дотор аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарганд бий. Тарагны тос, уураг, нүүрс ус болон эрдэс бодисын хэмжээ сүүнийхтэйгээ ойролцоо байдаг.

 

 

 

 

Хулууны үр нь хүүхдийн цагаан хорхойг эмчлэхэд маш үр дүнтэй. Цардуул маш бага агуулдаг учир төмсний оронд хэрэглэглэж болдог. Хүний биед шаардагдах энергийг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус харьцангуй ихээр агуулдаг учир жин ихтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой. Хулууны зөөлөн эдэд сахар 1,5%, цардуул 1,5-2%, В1, В2, В6, Е витаминууд, кали, кальци, магни, төмөр зэрэг эрдэс давсууд, зэс кобальт зэрэг микро элементүүдийг агуулдаг.

 

 

Гүзээлзгэнэ нь кали, магни, мөн ясны өсөлтийг дэмжих, хамгаалах үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг. Мөн антиоксидант агуулдаг чанар нь хавдрын эсрэг үйлчилдэг байна. Фолийн хүчил, витамин В5, В6, С зэрэг аминдэмийг агуулдаг.

 

 

 

 

Гадил жимсэнд аливаа хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэх ач тустай уураг агуулагдаж байдаг. Мэдээж боловсорч гүйцсэн гадил жимсэнд агуулагдах тус уургийн хэмжээ харьцангуй өндөр. Тиймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд гаднах хальсан дээр нь хар толбо үүссэн, эсвэл хальс нь борлосон гадил идэхийг зөвлөж байна.

 

X
Нэвтрэх