fbpx

Хүмүүжил

image

Энэ удаад эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллах сургалтын мэдээллийг хүргэж байна.

  1. Сургалт эхлэхийн өмнө зайлшгүй сурсан байх ёстой зөв дадал хэвшлийн нэг бол сууж сурах юм.

Аутизмын хүрээний эмгэгтэй зарим хүүхэд сонирхдог зүйл нь тодорхойгүй, тогтвортой суух чадвар сул, анхаарал төвлөрөх хугацаа нь богино байх зэрэг шинж тэмдгүүд нэлээн ажиглагддаг. Энэ нь суралцах үйл явцад сөргөөр нөлөөлдөг.

  1. Эцэг эхчүүд өдөрт хүүхдэдээ тодорхой /зорилготой/ цаг гаргах хэрэгтэй.

Хугацаа: Өдөрт 10-15 минут ба түүнээс дээш хугацаатай байх нь илүү үр дүнтэй. Шууд 15 минут суулгана гэвэл зарим хүүхдэд хүндрэлтэй байвал бага багаар минутыг ихэсгэж болно. Эхний өдөр 5 минут дараагийн өдөр 7 минут гэх мэтээр хугацааг сунгаж болно.

Зорилго: Үүнд та ямар ч зорилго тавьж болно. Жишээ нь:

  • Сууж сурах /зүгээр суу гэхээс илүү хүүхдэд сонирхолтой даалгавар хийлгэх, ямар нэгэн зорилготой, шалтгаантай суулгах нь хүүхдэд сонирхолтой бөгөөд үр дүнтэй/
  • Харилцааны чадвар сайжруулах /бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх/
  • Бие даах чадварыг дэмжих /өөртөө үйлчлэх чадвар буюу хоолоо өөрөө идэх, хувцсаа тайлах, өмсөх, тоглоомоо хураах гэх мэт. . ./
  • Танин мэдэхүйн чадвар /өнгө, дүрс, тоо, бусад олон зүйлсийн тухай өргөн ойлголт өгөх/ гэх мэт олон чадварыг хөгжүүлэх боломжтой.
  1. Өмнөх зөвлөгөөнд дурдаж байсан хүүхдийнхээ дуртай, сонирхдог зүйлийг олж шинэ зүйл сургах, зөв зүйл хийх /хогоо хогийн саванд хийх/, тогтвортой суух гэх мэт хүүхдээс жаахан ч гэсэн хичээл зүтгэл гарсан үед урамшуулах хэрэгтэй. Урамшууллын аргууд нь: дуртай тоглоом, алга таших, урмын үг, амттан гэх мэт байж болно.
  2. Тогтвортой сууж сурах нь зөвхөн хичээл хийх үед бус хооллох, тоглох, ном унших ба уншуулах энэ үеүдэд тогтвортой сууж сурах нь дараагийн шинэ зүйлсийг сурахад бэлтгэл болдог. Нэг хийж сурсан зөв дадал хэвшлээ алдахгүй байнга баталгаажуулан дараагийн шинэ зүйл сурах суурь болгох хэрэгтэй. Сургалтын энэхүү жижиг зөвлөмжийг өдөр тутам хэрэгжүүлбэл таны хүүхдэд тодорхой үр дүн гарч байгааг та харж болно.

profile

Зөвлөх: Г.Нямпагма

Аутизм- Монгол Анд ТББ-ын Сэтгэл зүйч

X
Нэвтрэх