
Гэдэсний халдвар, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх тухай:
ХООЛ, ХҮНС ХУДАЛДАЖ АВАХДАА СОНГОЛТОО ХЭРХЭН ЗӨВ ХИЙХ ВЭ?
- Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах
- Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
ХООЛ ХҮНСТЭЙ ХОЛБООТОЙ ШИНЖ ТЭМДЭГ
- Суулгах
- Хэвлийгээр өвдөх
- Бөөлжих
- Хоолонд дургүй болох
- Халуурах
- Толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай.
ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД
- Халуурна
- Суулгах үедээ дүлүүлэх
- Ойр ойрхон хэлбэргүй, үнэргүй, залхангагүй, цусны судалтай суулгах
- Өтгөний хэмжээ бага
ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААР ӨВЧЛӨХ ШАЛТГААН
- Бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх
- Халдвартай хүнтэй цуг байх
- Бохир гар
ЭМЧИЛГЭЭ
- Өрхийн болон халдвартын эмчийн зааврын дагуу эмийг зохих тунгаар хэрэглэнэ
- Шингэн алдалтаас сэргийлж амаар шингэн сайн уух
- Уух шингэнд буцалсан ус, хросол, шингэн байхуу, будааны шүүс зэрэг бага концентрацтай уусмалууд орно
- Базлалт өвдөлт ихтэй үед ношпа, бөөлжилттэй үед церукалыг эмчийн заавраар хэрэглэнэ
БАРИМТЛАХ ДЭГЛЭМ
- Хувийн ариун цэвэр сахина: гараа тогтмол угаах
- Хоолны дэглэм баримтлах
- Өтгөнд эмгэг төрөгч илрээгүй тохиолдолд өвчилснөөс хойш 3 сар өрхийн эмчийн хяналтанд байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн