fbpx

1-3 нас хүртэл

image

Хүүхдийн хэр их унтах нь түүний нас, хооллолт мөн хөдөлгөөнөөс шалтгаална. Доорх схемийн дагуу хүүхдийн унтах цагийн хуваарийг тодорхой харж болно.

Нас /сараар/ Нийт унтах цаг Шөнө унтах цаг Өдөр унтах цаг
1 0 - 2 сар 16 - 18 цаг 8 - 9 цаг 8 - 9 цаг
2 2 - 4 сар 14 - 16 цаг 9 - 10 цаг 5 - 6 цаг
3 4 - 6 сар 14 - 15 цаг 10 цаг 4 - 5 цаг
4 6 - 9 сар 14 цаг 10 - 11 цаг 3 - 4 цаг
5 9 - 12 сар 14 цаг 10 - 12 цаг 2 - 3 цаг
6 12 - 18 сар 13 - 14 цаг 10 - 11 цаг 2 - 3 цаг
7 18 - 24 сар 13 - 14 цаг 11 цаг 1 - 2 цаг
8 24 - 36 сар 12 - 14 цаг 10 - 11 цаг 1 цаг

Хүүхдийн унтах эсэх нь эцэг эхээс шалтгаалах учир өдрийн турш сэрүүн байж шөнийн цагаар унтахын ач холбогдлыг хүүхдэд сайтар ойлгуулах хэрэгтэй.

Өдрийн цагаар идэвхтэй хөдөлгөөнтэй байж орой үдшийн цагаар хөдөлгөөн, чимээ шуугианыг багасгана.

Хүүхдийг 2 сартайгаас нь унтах дадал зуршилд сургана. Усанд оруулж, хооллож, бүх гэрлээ унтрааж аль болох өөрөөр нь унтуулах нь зүйтэй. Унтаж байх үед нь өлсөж байгаа хэмээн бодож сэрээж хооллох шаардлагагүй. Тиймээс эцэг эхчүүд 2 сартайгаас хойш хүүхдүүдээ сайтар ажиглан уян хатан байдлыг эрхэмлэн өдрийн хөтөлбөр зохион түүнийгээ мөрдөн явах аваас бага ядарч илүү их аз жаргалыг мэдрэх болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх