fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Бутаны ой хоёр сартай сиамын ихэр охид амьдралыг нь бүхэлд нь өөрчлөх мэс засалд орохоор ээжийнхээ хамтаар Австралийн Мельбурн хотноо иржээ.

Мельбурны Хүүхдийн эмнэлгийн эмч Жо Крэмеригийн хэлж буйгаар эмнэлгийн ажилчид хэвлийгээрээ нийлсэн Дава болон Нима нэртэй сиамын ихэр охидод шаардлагатай үзлэг шинжилгээг хийж байгаа аж.  Тэрээр, “Бид шаардлагатай мэдээллээ цуглуулж дууссаныхаа дараагаар охидыг салгах тодорхой төлөвлөгөөгөө гаргах боломжтой болно. Одоогийн байдлаар бид охидыг нэг удаагийн мэс ажилбараар салгана гэж төлөвлөөд байгаа ба мэс заслын үр дүн хоёр охины цаашдын амьдралд сайнаар нөлөөлөөсэй гэж хүсэж байна.” хэмээн ярьжээ.

Охидын ээжийн хэлснээр Дава, Нима хоёр сүүлийн үед хоорондоо их зөрчилдөх болсон гэсэн. Ээж нь охидоо аль болох хурдан салгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

9 Ньюс агентлагаас мэдээлж байгаагаар сиамын ихрийг салгах мэс заслыг зургаан эмч болон хэдэн 10 сувилагчдаас бүрдсэн баг гүйцэтгэх ба хугацааны хувьд хагалгаа олон цаг үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.

Жо Крэмери, “Мэс заслын үеэр бидний гол анхаарах хэсгүүд бол хоол боловсруулах эрхтнүүд болон элэг юм. Цээжний хөндийд ямар нэг ажилбар хийгдэхгүй байх гэж найдаж байна. Анхан шатны үзлэг шинжилгээний хариунаас харахад ч цээжинд ажилбар хийх шаардлага гарахгүй гэж гарсан.” хэмээн ярьжээ.

Сиамын ихэр охидын мэс заслын зардал болох 180 мянга орчим ам. долларыг Мельбурнд төвтэй Children First Foundation сан босгожээ. Тус сангийн гүйцэтгэх захирал Элизабет Лож, “Охидын ээжийн хэлснээр Дава, Нима хоёр сүүлийн үед хоорондоо их зөрчилдөх болсон гэсэн. Ээж нь охидоо аль болох хурдан салгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн жил кесарево хагалгаагаар төрсөн Дава, Нима хоёр Бутанд төрсөн анхны сиамын ихэр аж.

Хөдөлгөөн болон тав тухын хувьд хязгаарлагдмал байгаа охидын хувьд сүүлийн үед биеийнх нь жин буурч байгаа нь эмч нарын санааг зовоож эхэлсэн байна.

Эмч нар анх Тришна, Кришна хоёрыг салгах мэс засал амжилттай болох магадлал дөнгөж 25-хан хувь хэмээн мэдэгдэж байсан ч 27 цаг үргэлжилсэн хагалгааны үр дүнд тэднийг амжилттай салгасан билээ.

Дава, Нима хоёрыг салгах мэс заслын багт багтсан хэд хэдэн эмч мэргэжилтнүүд 2009 онд Бангладешийн Тришна, Кришна сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай аж. Эмч нар анх Тришна, Кришна хоёрыг салгах мэс засал амжилттай болох магадлал дөнгөж 25-хан хувь хэмээн мэдэгдэж байсан ч 27 цаг үргэлжилсэн хагалгааны үр дүнд тэднийг амжилттай салгасан билээ.

Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны төвөөс хийсэн судалгаагаар 200 мянган амьд төрөлт тутам нэг сиамын ихэр төрдөг аж. Тэдгээрийн 70 хувь нь охид байх ба дийлэнхдээ нэг өндгөн эсээс боловсорсон ихрүүд байдаг гэнэ. Өндгөн эс хуваагдах явцад алдаа гарснаас үүдэн сиамын ихрүүд үүсдэг хэмээн эрдэмтэд үздэг байна.

Америкийн Майо Клиникээс мэдээлж байгаагаар, “Нэг үр хөврөлөөс хоёр ураг үүсэх явцад цээж, хэвлий, аарцгаараа холбоотой үлдэх тохиолдол гардаг. Сиамын ихрүүд дотор эрхтнүүдээрээ холбоотой байх тохиолдол ч бий. Сиамын ихрүүдийг салгах мэс засал амжилттай болох эсэх нь ихрүүд биеийнхээ аль хэсгээр холбогдсон, хэдэн тооны ямар ямар эрхтнүүдээрээ холбогдсон, мөн хагалгааг гүйцэтгэж буй эмч мэргэжилтнүүдийн баг хэр ур чадвартай, туршлагатайгаас хамаарна.” гэжээ.

Толгойнхоо оройгоор холбогдсон ихэр хөвгүүдийг эмч нар амжилттай салгасан тохиолдол 2016 онд АНУ-д гарч байжээ.

Түүнчлэн толгойгоороо холбогдсон ихрүүдийг салгах мэс засал хамгийн их эрсдэлийг дагуулдаг аж. Толгойнхоо оройгоор холбогдсон ихэр хөвгүүдийг эмч нар амжилттай салгасан тохиолдол 2016 онд АНУ-д гарч байжээ.

1811 онд Сиамд (одоогийн Тайландад) ихэр хөвгүүд болох Энг болон Чанг Бункер төржээ. Тэд баруун зүүн цээжний хэсгээрээ нийлсэн байсан ба 63 наслахдаа тэд АНУ, Европ тивээр аялж, төрөл бүрийн үзэсгэлэн, циркийн үзүүлбэрт оролцдог байсан аж. Тэднийг Сиамын ихрүүд хэмээн нэрлэх болсон ба үүнээс хойш биеийнхээ аль нэг хэсгээр нийлсэн ихрүүдийг Сиамын ихрүүд гэж нэрлэх болсон юм

X
Нэвтрэх