fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Үдийн цай хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Үдийн цай хөтөлбөр нэг хүүхдийн 600 төгрөгөөр тооцдог бөгөөд энэ нь арван жилийн өмнө баталсан тооцоолол. Гэвч өнөөдөр энэ мөнгөөр хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээгээ авч чадахгүй байна гэдгийг НМХГ-аас хэлж байна. Энэ үнийн дүнг нэмэгдүүлэхээр санал гаргаад байгаа ч эргээд халуун хоолоор үйлчлэх хоолны газаргүй сургуулиуд байна гэдгийг бас онцолж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газар хамрагджээ.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын

  • 83 буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газаргүй,
  • 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоолны газартай,
  • 8 буюу 6.6 хувь нь цайны газаргүй байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих шаардлага 76.36 хувь байна.

Цайны газруудын 74.78 хувь нь ажлын байранд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийц зохицол хангасан цэстэй, 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэг хангасан хоол хүнсээр үйлчилдэг байна. Өөрөөр хэлбэл үлдсэн 45.4 хувь нь хүүхдэд илчлэг хангалттай бус хоолоор үйлчилж байна.

847 зөрчил илрүүлсэн бөгөөд 56 хувийг газар дээр нь арилгуулжээ. Зөрчлийн тухай хуулиар 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн "Шинэ эхлэл" сургуулийн цайны газрыг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис тооцохгүй байгаа зэрэг зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал,

  • Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдмийн ундраа", "Овуны ундраа" цогцолбор, "Монгени" 141, 73, 51, "Шинэ Эрин", 53, 127, "Ирээдүй" цогцолбор, 25, 45, 71, 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль
  • Цайны газрын технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй байгаа "Оюуны ундраа" цогцолбор, 47, 51, "Шинэ эхлэл", 53, 120, 85, 9, 134, 129, 107, 62, 122, "Ирээдүй" цогцолборын 2-р бага сургууль, 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал сургууль, 6, 17, 23, 490, 49, 50, 57, 72, 117, 109-р сургуулиуд
  • Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй "Оюуны ундраа" цогцлолбор, "Монгени", "Шинэ эхлэл", 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, 107, 65, 122, "Ирээдүй" цогцолборын 1, 2-р дунд сургууль, 1-р сургуулийн "Тайж язгууртан" заал, 31, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, 6, 17, 23, 73, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, 34, 75, "Голомт" цогцолбор сургуулиуд орж байгаа юм.
  • Сургуулийн дотоод орчинд хориглосон хоол хүнсийг зарж байсан сургуулиудад 23, 39-р сургуулиуд хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр шоколад худалдаалж байжээ. Мөн Хан-Уул дүүргийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль, Найрамдал сургууль, МУБИС-ын харьяа байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, Хөгжим бүжгийн коллеж, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ын харьяа ЕБС
  • Үдийн цайг ангидаа өөрсдийн аяг тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь цэвэрлэгээ хангалтгүй хийх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. Үүнд: 2, 4, 31, 35, 71-р сургууль
  • Хүнс түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлдэггүй. Үүнд: "Шинэ эхлэл", 83, 53, 55, 33, 88, 127, 48, 42, 112, 9, "Ирээдүй" цогцолборын 1, 2-р дунд сургууль, 76, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ийн ЕБС, Найрамдал, 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, 26, 135, 41, 34, 75, 32, Голомт, 66, 125, "Гүн галуутай" цогцолбор сургуулиуд байна.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх