fbpx

Хүүхдийн хооллолт

image
  • Мэдээж ус амны цангаа тайлна. Жимсний шүүс бэлтгэн өгч болно. Гэхдээ жимсний шүүсийг хэтэрхий их уулгавал суулгалт үүсгэж болзошгүй. Иймд хоолноос өмнө юм уу, ихдүүлж өгч болохгүй.
  • Дэлгүүрээс бэлэн шүүс авах бол чихэр нэмсэн эсэхийг шалгаж байгаарай. Элсэн чихэр ихтэй болон хийжүүлсэн ундааг бага насны хүүхдэд өгч болохгүй.
  • Цай, кофе хоолноос шимэгдэх төмрийг багасгадаг. Тэдгээрийг бага зэрэг өгөхөөр бол нэгээс дээш насны хүүхдэд хоолноос хоёр цагийн өмнө юмуу, хойно өгөх нь зүйтэй.
  • Хүүхэд хоол идэж байх үедээ цангавал тун бага хэмжээний шингэн өгөхөд хүүхдийн цангааг тайлах ба тэд хоолоо улам сайн иддэг. Харин уух шингэнийг хоолны дараа өгнө. Хэрэв хоолтой хамт ихээр өгвөл ходоодыг нь дүүргэж хоолоо идэж чадахааргүй болгоно гэдгийг анхаарна уу.
  • Уух шингэн нь хоол болон эхийн сүүг орлож чадахгүй.
  • Эхийн сүүгээр хооллодоггүй 6-24 сартай хүүхдэд хүйтэн уур амьсгалтай газар өдөрт 2-3 аяга ус, халуун уур амьсгалтай газар 4-6 аяга ус шаардагдана. Энэ усыг агшаамал, өтгөрүүлсэн шөлөнд хийхийн зэрэгцээ хүүхдийн цангааг тайлахын тулд цэврээр нь өгөх нь илүү дээр бөгөөд өдөрт хэд хэдэн удаа өгөх ёстой.
  • Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шаардлагатай бүх шингэнээ эхийн сүүгээр авч чадна. Үүний адил зургаан сар хүрээгүй, орлуулах хоол хэрэглэж байгаа хүүхдэд нэмэлт шингэн шаардлагагүй.
  • Гэвч хүүхэд нэмэгдэл хоолонд орсон тохиолдолд нэмэлт шингэн шаардлагатай болно.
  • Зургаагаас дээш сартай хүүхдэд хэр зэрэг их шингэн өгөх нь ямар хоол идсэн, хөхөө хэр зэрэг хөхсөн болон хүүхдийн хөдөлгөөний идэвхи, орчны хэмээс хамаарна. Хүүхэд цангасан байдалтай байвал шингэн өгнө.
  • Хүүхэд халуурсан, эсвэл суулгаж байгаа бол нэмэлт шингэн шаардлагатай.

Эх сурвалж: "2 хүртэлх насны хүүхдийн хооллолт"

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

X
Нэвтрэх