fbpx

Томуу, томуу төст

image

Өнөөдөр ЭМЯ-наас томуугийн А хүрээний вирусийн тархалтын талаар мэдээлэл хийлээ

СОНГОМОЛ H1N1 ВИРУСИЙН ХАЛДВАР МАШ ХУРДАН ХУГАЦААНД УУШГИНЫ ХАТГАА ӨВЧНИЙГ ҮҮСГЭДЭГ

Вирусуудын онцлогийг хүмүүст хэлж ойлгуулах нь зүйтэй.

А дэд хэвшлийн H1N1 вирус-38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх

Амьсгалын замын синцитиаль вирус- Халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.

Риновирус -Хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрнэ.

Короновирус -Ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэнэ

Бокавирус- Ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ

Аденовирус- Нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч,  хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ

Томуугийн В дэд хэвшинжийн вирус -Халууралт өндөр, хордлогийн шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушгины хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.

Реновирус хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг бол сонгомол H1N1 вирусийн халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг.

Шинэ жилийн дараах сүүлийн дөрөв хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Шалтгаан нь бага насны хүүхдийг айл, олон нийтийн газраар их авч явсан нь халдвар тараах нэгдүгээр үндэслэл. Хоёрдугаарт, шинэ жилийн дараа насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн.

Хүүхдээ цэвэр агаарт гарга гэж эмч, мэргэжилтнүүд их зөвлөдөг. Агаарт гаргаад хүүхдээ дааруулж, хөлөргөснөөс бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх тохиолдол нэмэгдлээ.

Уушгины хатгалгаагаар хүндрэхээс сэргийлэх зөвлөмжийг Б.Бат-Амгалан эмч зөвлөж байна. Тэрбээр, Томуугийн тархалт ихсэх хандлагатай. Голдуу А хүрээний H1N1 вирусийн тархалт түгээмэл байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байна.

Томуугаар 0-2 насныхан голдуу өвдөж байна. 3-аас дээш насныхан томуугаар өвчилж, дээр нь төвөнхийн бачууралд болж хүндрэх тохиолдол их байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд хүүхдийнхээ халууныг тогтмол хянаж, 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эмийг уулгах, шингэн сайн уулгах хэрэгтэй.

Хүүхдээ өвчлөхөөс сэргийлэх тал дээр эцэг эхчүүд онцгой анхаарч, олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөе. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулахдаа амны хаалт зүүлгэж заншмаар байна.

Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүгийн эмнэлгүүд гэр хороолол ихтэй учир хамгийн их ачаалалтай байна.

Эрүүл мэндийн яамнаас байнгын хяналт, анхаарал тавьж, шаардлагатай эм тариагаар хангаж байгаа. Одоогоор эмнэлгүдэд дутагдсан эм тариа байхгүй гэж ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх