fbpx

Хүмүүжил

image

Эцэг эхчүүд хүүхдээ идэх хоол, эдлэх хэрэглэхээр дутаалгүй цэвэр цэмцгэр хүн болгон өсгөсөн бол боллоо гэж үзэх нь бий. Гэтэл бие хүн болон төлөвших явцад нь тулгардаг олон бэрхшээл саадыг даван туулах чадвартай нэгэн болгохын төлөө хүүхдүүдээ үл хайхарч, ганцаардуулж болохгүй. Тиймээс хүүхдээ үл хайхрахаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

  1. Эцэг эх, хүүхэд хүмүүжлийн арга барилаа өөрчлөх, хүүхдэдээ анхаарал халамж тавих,
  2. Хүүхдийн анхдагч хэрэгцээ хангагдаж байгаа эсэхэд анхаарал хандуулах,
  3. Хүүхдийн  эрүүл мэнд хэвийн эсэх, сургууль дээрээ хэрхэн биеэ авч явж байгаад анхаарах, сурч хөгжих боломж бүрэн хангагдаж байгаа эсэхэд анхаарах,
  4. Хүүхдийнхээ сэтгэл санааг хуваалцах, ярилцах, хүсэл сонирхлыг нь сонсох,
  5. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө, дэмжлэг авах,
  6. Хэн нэгний хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэдгийг мэдсэн бол цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын байгууллага, хорооны нийгмийн ажилтанд хандах
  7. Хүүхдүүд  108 утсанд хандах,
  8. Хүүхдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх,
  9. Хороо, хамтарсан баг тухайн хүүхдэд анхаарал хандуулах, гэр бүлийн орчныг судлах,
  10. Шаардлагатай бол хүүхдийг тусгаарлах, хамгаалалтад авах.
X
Нэвтрэх