fbpx

Нярай

image

-Хүүхдийн дархлааг арьсаар дамжуулж дэмжих боломжтой юу? Нярайн арьс арчилгааны хувьд юун дээр анхаарах ёстой вэ?

-Нярайн хүүхдийн арьс арчилгааны талаар ярихын өмнө арьс хэмээх биднийг хамгаалж байдаг хамгийн чухал эрхтний талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болохдоо урд үеийнхээ 80 төрлийн мэдээллийг генээр дамжуулж авдаг байна. Өөрөөр хэлбэл аавын удмын 80 төрлийн мэдээлэл, ээжийн удмын 80 төрлийн мэдээллийг авч төрдөг гэсэн үг юм. Бидний өвөг дээдсийн идэж, хэрэглэж байсан зүйл, уламжлалт соёл нь генийн мэдээллийн санд орсон байдаг. Энэ нь арьсны бүтэцтэй ч хамааралтай. Сүүлийн үед суурин соёл иргэншилтэй болж, даяаршиж байгаатай холбоотой бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, мөн гаднын олон янзын тосноос хүүхдийн арьс төрөлхийн харшламтгай, тууралттай, эмзэг мэдрэмтгий болох хандлага нэмэгдсээр байна. Тиймээс хоол хүнс болон хэрэглэж буй бүтээгдэхүүндээ ээжүүд маань маш их анхаарч нярай хүүхдийнхээ арьсыг нь төрсөн цагаас эхлээд хамгаалах, арчлах дархлааны системийг дэмжих шаардлага үүсэж байна.

-Хүүхдийн арьс том хүний арьснаас юугаараа ялгаатай вэ?

-Том хүний арьс 2 сар болж гууждаг бол нярайн арьс 3 хоноод л гуужиж шинэ арьс түрэн гарах процесс явагддаг. Төрсний дараах нярай хүүхдийн арьсны гуужилтыг хэвийн явуулж, нөхөн төлжилтийг нь дэмжиж маш зөв тосыг хэрэглэх шаардлага шинэ эцэг эхчүүдэд тулгардаг. Мөн хүүхэд эхийн хэвлийгээс төрөхдөө гадаад орчноос бие махбодоо хамгаалах олон төрлийн микро биетүүдийг ээжээсээ авч төрдөг. Арьсан дээрх эдгээр хамгаалалтын микробууд, зөв бактериуд нь гадна орчноос арьсыг давхар хамгаалж байдаг байна. Хүмүүст зөвлөхөд эртнээс хэрэглэж заншсан бидний генийн мэдээлэлд байдаг, хүүхдийн арьсанд элдэв харшил үзүүлэхгүй хонины сүүлний тосыг хэрэглэх нь хүүхдийнхээ дархлааг  дэмжээд зогсохгүй арьсыг нь эмзэгшүүлэхгүй  байх хамгийн зөв арга юм.

-Хонины сүүлний тосны ач тусын талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Эрт дээр үеэс Монголчууд хонины сүүлийг хоол хүнс болон ахуй амьдралдаа өргөн ашиглаж ирсэн. Хонь нь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 гаруй нь зөвхөн эмийн ургамал байдаг байна. Төрсөн ээжид хонины шөл уулгах, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, хонины сүүл хөхүүлэх нь эрт дээр үеэс бидэнд өвлөгдөж ирсэн нь учиртай. Мөн биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан, хий ихэдсэн үед, булчингийн ядаргаа, толгой, гар, хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тосолж анагаадаг заншилтай байжээ.  Хонины сүүлний уургийн агууламж нь их. Илчлэг нь 822,5 ккал байгаа нь хонины сүүл тэжээллэг чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд орж байгааг харуулж байна. Сүүлний тосны хайлах температур 380 градус буюу нам температурт байгаа нь ханаагүй тосны хүчил их хэмжээгээр агуулж байгаатай холбоотой гэж үздэг байна. Нярай хүүхэд хонины сүүлээр тослуулах, хонины сүүл хөхөж өсөх нь өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог учраас тэр юм. Түүнд агуулагдах Д,С,А,К амин дэмүүд сульдаа өвчин, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж хүүхдийг тураалд оруулахгүй өөх тосыг сайн задалдаг байна.

Мөн түнхний мултралтай төрсөн хүүхдэд хонины сүүлтэй тосыг түрхэхийг зөвлөдөг болсон. Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир хүүхэд рахит тархины даралттай болдоггүй. Сүүлний тосоор үр хүүхдээ болон өөрсдийгөө тослох хэрэгтэй. Сүүлийн үед гоо сайхны компаниуд хонины сүүлний ач тусыг хэрэглээнд илүү нэвтрүүлж тос, саван хүүхдийн биеийн тэжээлийн тос зэрэг бүтээгдэхүүнийг ихээр гаргаж байна. Түүний нэг бол Монос косметикийн үйлдвэрлэн гаргадаг Хонины сүүлтэй тос юм. Хонины сүүлний тосыг шууд сүүлийг шаргааж хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас хүмүүс тэр бүр хэрэглэж чаддаггүй тэгвэл бүх насныхан хэрэглэх боломжтой Биомон кидсийн хонины сүүлтэй тос гарч ирсэн нь сайшаалтай юм.

-Хаврын улиралд хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих ёстой вэ?

-Өвлийн утаатай улирал дуусч урин дулааны улирал эхэлж байна. Энэ үед эцэг эхчүүд агаарын бохирдол хүнд металийг биеэс гадагшлуулах хүчил төрөгчөөр хангах, хүүхдээ чийрэгжүүлэх нь чухал юм. Заавал сувилал амралт гэхгүй 7 хоногт 2-3 удаа чийрэгжүүлэх массаж иллэг хийж, сүү цагаан идээ, шим тэжээлтэй хоол хүнсээр хооллох нь зүйтэй.  Төрсөн хүүхдүүд болон бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд чийрэгжүүлж хонины сүүлтэй тосоор дархлааг нь дэмжих хэрэгтэй. Хүүхэд нь том хүнийг бодвол бие физиологийн хувьд дархлааны систем нь бүрэн тогтворжоогүй байдаг. Хүүхдийн дархлааны систем сул, булчин шөрмөсний хөгжил бага, ясжилтын процесс насны онцлогоор явагдаж байдаг учраас бага насандаа хүүхдүүд витамин D дутагдал их байдаг. Энэ үед ясжилтын хэлбэр, рахит сульдаа зэрэг суурь өвчлөлийн хэлбэр элбэг байдаг. Тийм учраас хүүхдийг нар агаарт байлгах, сувилах шаардлагатай. Мөн хүүхдийн дархлааны тогтолцоог нь дэмжих, био-идэвх био энергиэр нь идэвхжүүлэх шаардлагатай. Цэвэр өөрийнх нь био энергиэр дархлааг нь сайжруулах шаардлагатай байдаг. Монголчуудын уламжлалт бариа засал анагаах ухаанд яах аргагүй хонины сүүлтэй тос тэргүүн байр эзэлж ирсэн. Хонины сүүлтэй тосыг хэрэглэхдээ гартаа бүлээсгэх хэлбэрээр хүүхдийнхээ бүх биед иллэг хийж хэрэглэх ёстой. Хүний хий хуйг тэнцүүлнэ, дархлааны системийг дэмжиж, цус лимпийн урсгалыг сайжруулдаг юм.

X
Нэвтрэх