fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Төмс. Цардуулаар хамгийн их баялаг. А, С, В-ийн бүлгийн аминдэм, кали ихтэй. Хүүхдийн төрөл бүрийн хоолонд оролцуулна.

Шар лууван. А аминдэмийн эх үүсвэр болдог. 1 наснаас эхлэн өгөх ба шүүс нухаш, шөл хийж өгнө. Харшил өгч болзошгүй Хоол хүнсэн дэх нүүрс ус, уураг, өөх тос зэрэг шим тэжээлийн бодисууд нь бие махбодод орж задраад илч дулаан үүсгэдэг. Үүнийг хоол хүнсний илчлэг чанар гэдэг. Эдгээр шимт бодис тус бүрийн ялгаруулдаг илчлэгийн хэмжээ харилцан адилгүй. Тухайлбал, бие махбодод орсон 1 грамм нүүрс ус задраад 4 ккал илчлэг, 1 грамм уураг 4 ккал ялгаруулдаг бол 1 грамм өөх тос 9 ккал илчлэг, 1 мл спирт 7 ккал илчлэг тус тус ялгаруулна.

Хоол хүнсний илчлэгийг дараах томьёогоор тооцоолно

Илчлэг /ккал/= (Уураг,г Х 4 ккал) + (Нүүрс ус, г Х 4 ккал) + (Өөх тос, г Х + 9 ккал)

Мөн илчлэгийг тодорхойлохдоо дараах хоёр аргыг хэрэглэнэ.

Химийн шинжилгээгээр тогтоосон орцын бодит хэмжээг харгалзах илчлэгийн утгаар үржүүлж, үр дүнг хооронд нь нэмж дээрх томьёогоор тодорхойлж болно.

Аливаа 100 грамм хүнсэнд агуулагдах энерги ялгаруулагч шимт бодис болох нүүрс ус, уураг, өөх тосны хэмжээг үндэслэн тухайн хоол хүнсний орц тус бүрийн хэмжээнд харгалзах хэмжээг тооцоолж олоод мөн дээрх томьёогоор тодорхойлно. Энэ нь хурдан, хялбар арга юм.

Эх сурвалж: “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” Швейцарийн хөгжлийн агентлаг

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он

X
Нэвтрэх