Нялх хүүхэд ой хүрэхдээ төрсөн жингээсээ 3 дахин илүү жинтэй, төрсөн уртын хагастай тэнцэх хэмжээгээр өссөн байдаг нь хүний амьдралын хугацааны туршид дахин тохиолдоггүй хурдацтай өсөлт юм. Энэ өсөлтийг хангахын тулд хүний амьдралын ямар ч үед шаардагддаггүй тийм өндөр хэмжээний уураг шаардлагатай болдог.
Гэтэл хоол боловсруулах чадвар хамгийн дорой ийм өвөрмөц үед зөвхөн эхийн сүүний уураг альбумин ходоодонд дээд зэргээр боловсорч шингэн, уургийн өндөр хэрэгцээг нь хангаж өгдөг байна.
Нялх хүүхдийн хоол боловсруулах эрхтний боловсруулан шингээх чадварт байгалиас заяагдсан хоол нь зөвхөн эхийн сүү мөн. Хоол боловсруулах булчингуудаас ялгарах шүүсэнд хоол боловсруулах бүх даавар ялгарах боловч идэвх, хэмжээний хувьд зөвхөн сүү боловсруулахад зориулагдсан байдаг.
Эхийн сүүнд тос боловсруулдаг даавар үнээний сүүнийхээс 15 дахин их хэмжээтэй бөгөөд өөрийнхөө тосыг боловсруулахад бас нөлөөлдөг учраас эхийн сүүний тосны боловсролт, шингэцийг сайжруулдаг. Эхийн сүүний нүүрс ус нь өөрийгөө боловсруулдаг даавар агуулдаг тул амархан шингэдэг бөгөөд уг дааврын нөлөөгөөр хүүхдийн биед өвчин үүсгэдэггүй нян илүүтэй байрлах нөхцөлийн бүрдүүлэн өгч эдгээр нь хоол боловсруулалтыг сайжруулж, гэдэст В бүлгийн амин дэмүүдийг бий болгодог.
Хүний үрд зөвхөн эхийн сүүг, тугалд үнээний сүү, ботгонд ингэний сүүг байгаль заяасан нь ийм учиртай.
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/