fbpx

Боловсрол

image

6-10 насны хүүхдүүдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшилд дараах зүйлс нөлөөлдөг болохыг Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор Ц.Лхагвасүрэн онцолжээ.

1.Бие бялдрын ерөнхий хөгжил болон аливааг хийх чадамж нь хоорондоо харилцан хамааралтай хөгждөг байна.

2.Нийт хүүхдүүдийн чадвар өндөр, маш өндөр түвшинд байна.

3.Хүүхдүүдийн амьдарч буй газар буюу байршил, хүйс, нас, ам бүлийн тоо, цэцэрлэгт явсан эсэх, амьдралын нөхцөл, сургуульдаа хэрхэн ирдэг, тусдаа өрөөнд амьдардаг эсэх, эцгийн боловсрол, өрхийн орлого нь танин мэдэхүйн үзүүлэлтүүдтэй ач холбогдол бүхий ялгаатай байна.

4.Сургуульд сураагүй хүүхдүүд нас нэмэгдэх тусам анхаарлын шилжилт, гүйцэтгэх чадвар нь сургуульд хамрагдсан хүүхдийнхээс сул байна.

5.Сургуульд хамрагдаагүй хүүхдүүдийн нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөх чадвар нь сургуульд хамрагдсан хүүхдийнхээс сул байна.

6.Ухамсартай зан төлөв нь анхааралтай, нийцтэй идэвхтэй, өөрийн зан төлөвийг удирдах, сэтгэл санааны хувьд тогтвортой байх чадвартай эерэг хамааралтай тул харилцан нөлөөлдөг.

7.Нас ба сэтгэлийн хөдөлгөөн сөрөг хамааралтай. Тухайлбал нас нэмэгдэхэд өөрийн болон бусдын хөдөлгөөнийг ойлгох чадвар бага зэрэг буурч байгаа нь ажиглагдсан байна.

X
Нэвтрэх