fbpx

Хүүхдийн хөгжил

image

Бие махбодын хүчирхийлэлд өртөж, сэтгэлийн сэвтэй болсон сурагчдад юмс үзэгдлийн гол шинжийг олох болон юмсын гол шинж дээр тулгуурлан оюун дүгнэлт хийх чадвар сул хөгжсөн нь мөн түүнчлэн үйл явдлыг ухаан санаандаа урьдчилан төсөөлж, ургуулан бодох, дүрээр сэтгэх чадвар сул хөгжсөн нь тэдний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй байдалтай холбоотой байж болох юм.

Тухайлбал хэвийн хэмжээнээс хэтэрсэн бие махбодын хүчирхийлэл сурагчдыг сэтгэлийн хөдөлгөөний тогтворт байдлыг алдагдуулж, үүний улмаас тэдний сэтгэн бодох чадвар саарч байж болох юм.

Сэтгэлийн сэвээс үүдэлтэй стрессын сэтгэл зүйн салбарын нэрт эрдэмтэн, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор профессор Н.В. Тарабрина бухимдал, оюун ухааны харилцан холбоог судалж, бухимдал нь оюун ухааны хөгжилд төдийгүй сэтгэцийн бусад үзэгдлийн хөгжил, төлөвшил сөрөг нөлөө үзүүлж байгааг өөрийн явуулсан туршилтаараа тогтоожээ.

Иймд хэвшиж тогтсон хэвийн хэмжээнээс хэтэрсэн бие махбодын хүчирхийлэл нь хүүхдийн оюун ухааны хөгжлийн цөм болсон оюуны үйлдлийн хөгжилд ялангуяа сургалтын үйл ажиллагааны үр дүнд идэвхтэй хөгждөг оюуны үйлдлүүдийн хөгжилд саатуулах нөлөө үзүүлдэг байна.

Б.Мишээл

Эх сурвалж: "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд 2018" ОУ-ын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

X
Нэвтрэх