fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхэд бүр сониуч, шинжлэн судлагч, туршин мэдэгч сэтгэлгээтэй байдаг. Хамт байгаа бидний хандлагаас шалтгаалж хүүхдийн энэ сониуч зан буурах уу өсөн нэмэгдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.

Илүү тодруулбал, ариун цэврийн цаасыг хөвж үзээгүй хүүхэд ховор. Цагаан хана, буйдангаа харандаа, фламастраар зурж баллаагүй хүүхэд барагтай байхгүй. Үүний цаана хүүхдийн тархинд энэ цаасыг хөвөөд хөвөөд дуусахгүй юм байх даа, энэ цагаан ханан дээр зурахаар гарч байна, тэгвэл цагаан буйдан дээр гарах нь уу үзье хэмээн гайхан шинжиж, сониучирхан турших үйл ажиллагаа явагдаад байгаа юм.

Хэрвээ та энэ үйл ажиллагааг нь хүчээр таслан зогсоохгүйгээр хүлээцтэй хандвал хүүхэд цаас хөвөрсөөр дуусдаг, цагаан бүхэн дээр хар өнгө тодоос тод гардаг гэсэн туршилтын үр дүн гаргаж, аливаа зүйлийн учрыг олох гэсэн бүтээлч хандлага нь өсөх нэмэгдэх боломжтой юм.

Харин хүүхэд ханан дээр зураад эхлэх үед түүнийг нь анзаараад ханан дээр нь цагаан цаас, хар самбар нааж бэлтгэн өгч чөлөөтэй сараачих боломжийг нь олгоорой. Буйдан дээр зурсан үед хамтдаа цэвэрлээд зургаа зурах том цаас газарт дэлгэж өгөөрэй. Хүүхэд хэвтэж сараачих (зурах) дуртай байдаг.

Эс тэгвэл хүүхдийн аливааг танин мэдэх, гайхах сониуч зан аажим аажмаар багасаад л байна. Алдарт философич Платон "Бүх гүн ухаан гайхахаас эхэлдэг" гэж хэлсэн байдаг шүү дээ.

Бүхнийг өмнөөс нь хийж өгөх эсвэл болгоомжлон хориглох нь хүүхдэдээ гайхах, судлах, сониучирхах боломжийг олгохгүй байна гэсэн үг юм. Том болохоороо бидний ярьдагчлан “хайрцаглагдсан” сэтгэлгээтэй, бусдын заавраар үйлдэл гүйцэтгэдэг, өөрөө санаачилгаараа хийхээс айдаг, өөртөө итгэлгүй нэгэн болно гэхээр харамсалтай шүү дээ.

Хана, буйдан болон энд тэнд сараачсан хүүхдийг шийтгэж болохгүй.

ХҮҮХЭД БҮР ӨӨР ӨӨР. ХҮҮХЭД БҮХЭН АВЬЯАСТАЙ ❤

X
Нэвтрэх