-Хүүхдийн хэл ярианы хөгжил-
- 8-9 минутын турш анхаарлаа төвлөрүүлнэ
- 500-900 үгийг хэрэглэнэ
- Бусдад ойлгогдохоор ярина
- 3-4 цаашилбал 5 үгнээс бүтсэн өгүүлбэр хэлнэ
- Энгийн богино хэллэгийг тогтооно
- Баярлалаа болон аливаа зүйлийг бусдаас гуйж сурна
- Өнгө нэрлэнэ
- Хэмжээний ялгааг танин мэднэ
- Өчигдөр өнөөдрийг ялгана
- Урт өгүүлбэр ойлгоно
- Үгийг зөв дуудна
- “Яагаад” гэдэг асуултыг байнга тавьж эхэлнэ
- Өөрийн бүтэн нэр болон насыг түгдрэлгүй хэлнэ
- Асуудлыг өөрөө шийдэх гэж хичээнэ
- Онцгой үйл явдлыг санана
- Тодорхой нэг зүйлийн талаар асуухад тухайн зүйлийн зургийг зааж чадна
Хүүхэд бүр өөрийн зан чанар, онцлогоос хамааран ялгаатай байх боловч хүүхэд бүрд нийтлэг илэрч болох шинжүүд:
- Бусад хүүхдүүдтэй хамтран тоглож, тоглоомоо хуваалцана
- Ээлжлэн тоглож сурна
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш