1-3 нас хүртэл

image

Хэл яриа хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлж байдаг. Хэл ярианы бэрхшээл нь сэтгэц-физиологийн өөрчлөлттэй салшгүй холбоотой. Хүүхдэд үүссэн хэр ярианы бэрхшээл нь түүний цаашдын хөгжилд нь сөргөөр нөлөөлж, хөгжлийг саатуулж, гажуудуулдаг. Хэл ярианы хоцрогдол гэсэн ойлголт нь хүүхдийн хэл ярианы хөгжил нь насандаа тохирохгүй хоцорсон гэсэн үг юм.

Хүүхдийг олон цагаар орхих, зурагт хэт үзүүлэх, гар утсаар тоглуулах, харилцахгүй байх, хүүхдийн хэл яриаг дэмжихгүй дооглох, хэт бөөцийлөх эрхлүүлэх зэрэг маш олон шалтгаан хүүхдийн хувьд асуудал дагуулж байдаг.

ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛД ДАРААХ ХҮЧИН ЗҮЙЛС НӨЛӨӨЛНӨ. ҮҮНД: 

  • Эхийн хэвлий дэх ургийн хөгжил
  • Төрөлтийн үе, төрөлтийн дараах үе
  • Тархины дутуу хөгжил
  • Эхийн жирэмсэн үеийн хордлого
  • Эх барих үеийн мэс ажилбар
  • Жирэмсэн үед хэрэглэсэн архи тамхи, эм бэлдмэл
  • Тархины гэмтэл
  • Айдас түгшүүр, сэтгэл зүйн цочрол
  • Дотор эрхтний өвчлөл
  • Оюуны хомсдол
  • Танин мэдэхүйн өөрчлөлт гэмтэл
  • Орчны болон гэр бүлийн таагүй харилцаа юм.

МӨН ААВ ЭЭЖҮҮД ХҮҮХДЭЭ:

  • Хэт эрхлүүлэн хэл хазгай ярих
  • Хүүхэдтэйгээ ярилцахгүй байх
  • Хүүхдийн ярих хэрэгцээг хангаж чадахгүй хэн нэгнээр харуулах
  • Үлгэр ном уншиж өгөхгүй бай
  • Зурагт гар утсаар хэт тоглуулах
  • Хангалттай шим тэжээлтэй хооллохгүй
  • Айлгаж ичээх
  • Оройтож анзаарах зэрэг нь хүүхдийн хэл яриа төдийгүй сэтгэцэд муугаар нөлөөлдөг байна.

Аав ээжүүд хүүхэдтэйгээ аль багаас нь харилцан ярилцах нь хүүхдийн хэл зүйн чадвар сайжрахад нөлөөлдөг. Гол нь аав ээж хүүхдийн нүд мөрний түвшинд хүүхэд рүү харж ярилцах, инээмсэглэх, тоглох, хүүхдийн хэлж буй зүйлийг засаж хэлэх, урамшуулж байх нь хүүхдийн хэл яриаг сайжруулах гол аргууд юм.

 

Зөвлөх: Н. Ариун-Эрдэнэ

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх