Хүүхдийн бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар хүйсийн хувьд ялгаагүй боловч наснаас хамааран ялгаатай байдаг.
Жишээ нь 3 настай хүүхдийн хувьд сэтгэл хөдлөлийг ялган таних болон ойлгох чадвар нь 4 ба 5 настай хүүхэдтэй харьцуулахад сул байна. 3-5 настай хүүхэд өөрийн үе тэнгийнхний сэтгэл хөдлөлийг илүү сайн ялгаж чаддаг байна.
Мөн нэгэн судалгааны үр дүнд аавын сэтгэл хөдлөл хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгох чадварт түлхүү нөлөөлдөг хэмээн дүгнэжээ.
Г.Сэргэлэнбаатар
Эх сурвалж: “Бага насны хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар болон эцэг эхийн мета сэтгэл хөдлөлийн судалгаа” Б.Батцэцэг, Др.Б.Хишигням