fbpx

Хүмүүжил

image

Өсвөр насны хүүхдийн өөрийгөө удирдах чадварыг сайжруулах боломжийн тухай судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүнд хэд хэдэн хүчин зүйл өсвөр насны хүүхдийн өөрийгөө удирдах чадварт нөлөөлдөг гэж үзжээ.

Үүнд:

  1. Насанд хүрэгчдийн тогтвортой, аюулгүй, эерэг харилцаа
  2. Өөрийг нь хүрээлэн буй орчин тухайн хүүхдэд аюулгүй, айдасгүй, тохилог байх мэдрэмж
  3. Насанд хүрэгчдийн цагаа олсон туслалцаа дэмжлэг
  4. Насанд хүрэгчид болон хүүхдийн хамтын үйл ажиллагаа зэрэг багтана.

Хүүхэд гэр бүлийн гишүүн, ялангуяа тухайн хүүхдийн ээж, түүнтэй үүсгэж байгаа найдвартай, аюулгүй, ээнэгшсэн байдал нь түүний хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг болохыг тус судалгааны дүгнэлтэд онцолжээ.

Эх сурвалж: “Өсвөр насны хүүхдийн өөрийгөө удирдах сайжруулах боломж” илтгэл, Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль, Сэтгэл судлалын  хөтөлбөрийн хорооны удирдагч /МА/ Д.Баасанням

X
Нэвтрэх