fbpx

Хүмүүжил

image

Ёс суртахуун, нийгэмшихүйн хөгжлийг хүүхдийн хөгжлийн тулгуур багана хэмээн үздэг. Иймд гэр бүлийн нөлөөллийг дараах насны ангиллаар дурджээ.

  • Сургуулийн өмнөх буюу  0-6 нас нь үндсэндээ хүн төрх төлөвших үе байдаг тул энэхүү үйл явцыг гэр бүл, цэцэрлэгийн орчинд дэмжиж, хүүхдийн жам ёсны хөгжилд саатал гарахаас хамгаалах хэрэгтэй.
  • 6-10 настай хүүхдэд насанд хүрэгчдийн зүгээс үзүүлж байгаа хандлага, үл хайхрах, зөнд нь орхих, эсвэл хэт эрхлүүлэн бөөцийлөх, дураар нь байлгах явдал зонхилдгоос хүүхэд бие бялдар, оюун сэтгэхүйн бие даасан байдлаа алдах хандлагатай байдгийг харгалзан дасан зохицохуйн энгийн чадвар, зоригийн хүмүүжил олговол зохино.
  • 10-14 насны хүүхэд орчиндоо шүүмжлэлтэйгээр хандаж, төвөгшөөх, эсэргүүцэх, даган дуурайх, улмаар өөрийгөө гэр бүл, нийгмээс тусгаарлах хандлагатай байдгийг харгалзан бие даасан тусгаар байдлыг нь хүндэтгэж, ёс суртахууны хувьд нийтэч, эвсэг, хүнлэг байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй.
  • 15-18 насны хүүхэд нийгмийн орчны сөрөг нөлөөнд автах, сэтгэцийн дуураймал хандлагыг эрхэмлэх, эрх чөлөөг хариуцлагаас гадуур ойлгох, зорилгогүйтэх хандлагатай байдгийг харгалзан эрх чөлөө, хариуцлагын нийтлэг тэгш мэдрэмжийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчид анхаарч, шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших хэрэгтэй.
X
Нэвтрэх