fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Хүүхдийн оюуны хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө

  • Техникийн, явцуу хэл бүхий цахим ертөнц, гар утас, телевизтэй харилцдаг хүүхэд хэлд орохгүй, хэлний гажигтай, сэтгэхүйд нь уялдаагүй, өнгөлөг, тасархай дүрс, агуулгад автсанаар бодит байдлыг дүгнэх чадваргүй, “клипжүүлсэн сэтгэхүй”-тэй болж, шинээр бүтээх чадвараа алддаг.
  • Програмчлагдсан цахим мэдээллийн орчинд байж дассан хүүхдэд гэр бүл, сургалтын энгийн харилцаа уйтгартай, утгагүй, хэмнэлийн хувьд болхи, сэтгэл татах өрнөлгүйгээр төсөөлөгдөж, түүнээс залхах ба амьдралын үйл явдлыг телевизийн суваг, цахим хуудас солихтой адилтган үзэх болдог.

Хүүхдийн бие бялдрын хөгжилд үзүүлэх нөлөө

  • Бичил радио долгионы байнгын нөлөөнд байсан ургийн генетик зохион байгуулалт өөрчлөгдөж, гар утас, компьютер хэрэглэдэг, телевиз удаан үздэг эхээс төрсөн хүүхдийн дархлаа суларч, хортой, хоргүй хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэн, хөвгүүдийн эр бэлгийн эсийн тоо цөөрдөг.
  • Компьютертой байнга харилцсан хүүхдийн биеийн жин нэмэгдэж, хараа, сонсгол муудах, нуруу, тулгуур эрхтний гажигтай болох бөгөөд зүрхний үйл ажиллагаа тогтворгүйжиж, цусны эргэлт удаашран даралт ихэсдэг байна.

Хүүхдийн сэтгэж, нийгэмшихүйн хөгжилд үзүүлэх нөлөө

  • Интернет, телевиз, кино, сонин, сэтгүүл, хүүхэлдэйн киноны сөрөг агуулгыг баатарлаг, уянгын, хошин зэрэг ямар ч хэлбэрээр илэрхийлсэн хэрцгий, шуналтай, ичгүүртэй, мөнхийн баяр цэнгэлтэй, шударга бус, хүчирхийллийн санаа нь хүүхдэд шууд нөлөөлж, түүнийг харгис, аймхай, ичих мэдрэмжгүй, залхуу болох бэлгийн амьдралд эрт оруулдаг.
  • РС тоглоом, интернетийн сөрөг контент, агуулгын төвлөрөлгүй олон ангит кино, хэт хийсвэр хүүхэлдэйн киноны муухай дүр, дүрслэл, хууран мэхлэлт, шийтгэлгүй үйлддэг муу үйл нь ёс суртахуун гоо сайхан, хүйсийн тухай хүүхдийн мэдрэмжийг будлиантуулах, эхийн хайр, хүүхэд төрүүлэх, хүнлэг сэтгэлийн талаар сөрөг бодолтой болгож, гэр бүлээс нь холдуулдаг.

Хэрэв та өөрөө хүүхэдтэйгээ хамт байх цаггүй буюу хэсэгхэн ч гэсэн чих амар байхын тулд нялх түүнийхээ гарт ухаалаг утас бариулсан бол хожмоо гэмшивч барахгүй.

Б.Мишээл

Эх сурвалж: "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд" эмхэтгэл 2018

X
Нэвтрэх