fbpx

Ээж, аавуудад

image

Сурагчийн цүнх нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас илүүгүй байх нь тохиромжтой гэж үздэг (НЭМҮТ судалгаа). Өөрөөр хэлбэл 6 настай хүүхдүүдийн биеийн дундаж жин 21 кг бол цүнхний жингийн дээд хязгаар 2.1 кг байх юм.

Гэтэл манай судалгаанд хамрагдсан 1000 гаруй 6 настнуудын 86.3 хувь нь стандартаас хүнд цүнх үүрч байна.

Шинэ Зеланд улсын (2010 он) эрүүл мэндийн судалгаанд хамрагдсан стандартаас хүнд цүнх үүрдэг сурагчдын 77.1 хувьд булчин өвдөлтийн шинж тэмдэг байж. Тэдний:

  • 44.3 хувь нь хүзүү,
  • 43.6 хувь нь мөр,
  • 36.4 хувь нь нуруу,
  • 35.0 хувь нь аарцаг нурууны өвчтэй болохыг тогтоосон байна.

Эндээс үзэхэд хүнд цүнх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил цаашлаад суралцах, танин мэдэхүйн идэвхтэй байдалд ч нөлөөлөхүйц байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн үүнд маш анхаарал, болгоомжтой хандаж хүүхдийн цүнх авахдаа:

🎒 Цүнхний мөрөвчний өргөнийг анхаарах. Дунджаар 4-4.5 см байвал цүнхний хүндийг хүүхдийн биед жигд хуваарилахад тохиромжтой.

🎒 Том хавтгай, хүнд номыг нь аль болох нурууны талд хийлгэж хэвшүүлэх.

🎒 Цүнхэнд бүх ном, дэвтрээ хийсний дараа цүнхний доод тал хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулна. Оосрын уртыг 30-36 см-ээр тохируулахад боломжтой.

🎒 Цүнхээ тогтмол хоёр мөрөндөө үүрэхийг зөвлөж, хэвшүүлэх.

🎒 Хичээлийн эхний өдрүүдэд хичээлийн хуваариа тогтмол ялгах. Шаардлагатай дэвтэр номоо л үүрч байхыг анхааруулах.

🎒 Бага ангийнхан аль болох нимгэн дэвтэр хэрэглэх.

🎒 Хичээлд хэрэглэгдэхгүй ач холбогдол багатай зүйлсийг ялган үлдээж байх. Тоглоом, амттан г.м

🎒 Биеийн тамирын хувцас, солих углааш зэрэг нэмэлт зүйлсийг тусад нь бариулж хэвшүүлэх.

🎒 Хэт их гоёл тоноглолтой, өөрийн жин ихтэй цүнх авахаас татгалзах.

🎒 Хүүхэд өөрөө цүнхээ үүрч хэвших. Энэ нь хүүхэд аливаад хариуцлагатай, өөрийн эд зүйлд эзэн нь байх дадлын эхлэл билээ.

Гэвч судалгаанд оролцогсдын 92.3 хувь нь хүүхдийнхээ цүнхийг өмнөөс нь барьж өгдөг гэсэн ба үүний 65.1 хувь нь цүнх хүнд учраас гэсэн тайлбар өгчээ.

Эх сурвалж:

X
Нэвтрэх