fbpx

Ээж, аавуудад

image

🧦 Зарим хүүхдүүд "баяртай" гээд үлдэж байхад хэсэг нөхөд нүд дүүрэн нулимс унагааж хамаг чадлаараа цурхирч өгдөг дөө. Энэ бол хэвийн байх зүйл л дээ. Бид ч шинэ ажилд орохдоо шууд инээж хөөрөөд яриад эхэлдэггүй биз дээ.

Тиймээс аль болох шинэ орчинд аажмаар дасгасан байх хэрэгтэй. Тухайлбал, ах эгчийг нь цэцэрлэг сургуулиас авах үед дагуулж яваад шинэ сурсан зүйлийг нь хамтдаа ярилцаж цэцэрлэг, сургууль гэж ямар газар байдаг талаарх эерэг ойлголтыг төрүүлээрэй.

🧦 Шинэ орчинд очсон эхний хэд хоногт (7 хоног орчим) өөрийнх нь хамгийн хайртай тоглоом, алчуур гэх мэт эдлэлийг нь өгч явуулж байгаарай. Хүүхэд ханьтай байгаа мэт дотно мэдрэмжтэй тайван байхад дэм болдог.

Үүнийг багштай зөвлөлдөж шийдээрэй. Ангийн дотоод дүрэмтэй зөрчилдөх бол боломжгүй шүү дээ.

🧦 Хүүхэд овоо чимээгүй гүйгээд орох ч юм уу, дуу муутай орсон аль ч үед аав ээж нь маш итгэлтэй шийдэмгий өнгөөр цөөн үгээр амжилт хүсээд хэдийд ирж авахаа тодорхой хэлээд удаж түвдэлгүй шууд гараарай.

Зугтааж гарч болохгүй, уйлж байсан ч амжилт хүсээд удахгүй ирэх тухайгаа хэлээд гарна. Аав ээж нь итгэл муутай, явж ядаад айсан шинжтэй байвал хүүхэд таны биеийн хэлээс шууд ойлгоод уйлж, ундууцаж, айж эхэлдэг шүү.

🧦 Та уйлж байна гэж эвийлээд таслуулаад байвал хүүхэд "би уйлвал аав ээж намайг аваад гэртээ харина" гэсэн санаа сууж илүү их уйлж эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж оролдоно.

Үүнээс хойш өөрөө л хүсээгүй бол сайн мууг нь ч мэдэхгүй юунд ч явахгүй хэмээн уйлахаараа айлгадаг муу зантай болно шүү. Та 14-21 хоног л аажим аажмаар дасах боломжийг нь олгон тууштай байж туслаарай.

🧦 Хүүхдийг цэцэрлэг, сургуульд орохоос өмнө өөрт нь тохирсон ажлыг бага багаар хийлгэж биеийг нь даалга. Мөн сургалтын, тоглоомын газар бага хугацаагаар үлдээж аажим аажмаар шинэ орчинд ганцаараа үлдэж сурахад дасгаарай.

🧦 2 настайгаасаа цэцэрлэгт явж эхэлсэн хүүхдүүд гэртээ өссөн хүүхдүүдээс амьсгалын замын өвчнөөр өвдөх нь эрс бага байсан байсныг Канадын хүүхдийн эмч нарын холбоо, Аризонагийн их сургуулийн Анагаахын судалгааны сэтгүүл дээр хэвлэгдсэн судалгаануудад бичсэн байна.

Өөрөөр хэлбэл хүүхэд эхэндээ ханиад, өвчин орооно, энэ үеийг нь дотроос нь дархлааг нь дэмжээд тууштай тэвчээртэйгээр давж чадвал хүүхэд олон нийтийн дундах БАКТЕРТАЙ ТАНИЛЦАЖ түүний дархлаа бий болдог байна.

Дахин сануулъя. Аав ээж өөрсдөө итгэлтэйгээр, баяр хөөртэйгөөр шинэ орчинд үлдээж сураарай. Зууралдаад* байдаг ээжүүд мэр сэр бий, энэ үеүдэд нь л биеийг нь даалгаж, итгэж үлдээж чадахгүй бол үргэлж зууралддаг* болно шүү.

Цэцэрлэгээр хүмүүжсэн, ээж аав нь хүүхдээ сонсдог, харилцан ярилцдаг хүүхэд шинэ орчинд дасах чадвар бусад хүүхдээс ТАВИН ХУВЬ өндөр байдаг.

👊 Шилжилтийн нэг үеийн амжилттай давсан хүүхэд дараагийн шилжилтийн үеийг амжилттай давдаг.

Эх сурвалж:

X
Нэвтрэх