fbpx

Хүүхдийн хөгжил

image

Та бүхэндээ ЭЭНЭЭГИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ хүргэж байна.

Хүүхдийн тархи гурван үечлэлээр хөгждөг. Бид энэ үечлэлийг нь мэдээд авбал тухайн цаг тутамд тохиромжтой аргаар хүүхдүүдтэйгээ харьцаж болно шүү дээ.

0-3 НАС 
Энэ үед хүний тархи хамгийн хурдацтай хөгжих ба тархин дахь мэдрэлийн хялгасан судсууд тэлнэ. Мэдрэлийн хялгасан судсууд үүнээс хойш тэлэхгүй харин хумигдан багасдаг. Судлаачид 0-3 нас хүртэл аль зэрэг олон үг сонсоно ирээдүйн үгийн баялаг төдий чинээ тодорхойлогдоно гэж үзсэн нь бий.

4-7 НАС
Энэ үед тархи тэлсэн хялгасан судсаа эргүүлээд агшааж эхэлдэг. Хэрэгтэйг нь үлдээгээд хэрэггүйг шүүн хаяна. Мөн тархай судсууд холбогдон мэдээлэл дамжуулж эхэлдэг.

7-10 НАС
Мэдээлэл дамжуулах хялгасууд 10 нас хүртэл холбогдож гүйцээд том хүний тархитай дүйцхүйц хүчин чадалтай болно. Иймд 7 нас хүртэлх хүүхдийн тархины хөгжил эцэг эхийн нөлөө хамгаас чухал юм.

ТАРХИ ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУГ ХЭЛНЭ ВЭ?
Тархины хөрс шороо бол "амьдрах", "сурах", "хамтрах". Эдгээрийг ямагт эрэлхийлж, эдгээрээр үргэлж өлсөнө. Хөрс шороо хэрэгцээт чийг, тэжээлээ авсан тохиолдолд түүний дээр нэгэн мод цэцэглэнэ. "Өөрт итгэх итгэл", "Өөрийгөө хамгаалах инстинкт", "Бусдыг хүлээн зөвшөөрөх" юм. Дээрх бүгд нийлж байж сая төгс төгөлдөр мод болох учиртай. Хөрс шороогүй газар мод хэрхэн цэцэглэх вэ?

ТЭГВЭЛ ХЭРХЭН ХӨРС ШОРООГ БЭЛДЭХ ВЭ?
Аливааг эхлүүлээд тэгсгээд орхичихдоггүй, зуурамхай, тэвчээртэй хүүхэд ирээдүйд амжилт олох нь тодорхой. Уйдамхайзалхамхай хүүхдүүдийн тархи бага ахуйдаа хангалттай ажиллах ёстой хэсгээ ажиллуулаагүйд оршино. Гэвч тэд яаж бие даан үүнийг хийх билээ. Үүнд эцэг эхийн туслалцаа нэн хэрэгтэй бөгөөд эхлүүлээд хаях биш үргэлжлүүлэн дэргэдээс нь хэлж, зөвлөж, харж хандаж байх ёстой юм.

7 нас хүртэл хэрхэн сайн судаснуудыг авч үлдэх, мууг нь үлдэн хөөхийг эцэг эх л мэднэ. Үнэндээ, үүнийг сайн мэддэг болоод тэр үү бага сургуулийн хүүхдийг зав чөлөөгүй болтол сургалт дамжаагаар чирээд явах ээжүүдийг Япон улсаас олонтаа олж хардаг. Олон нийтийн унаанд томоос том цүнхээ урдаа тэврэн хурхиран унтах хүүхдийг хараад өрөвдөх ч шиг. Тэд ёстой мангууртлаа хичээлээр нүддэг юм билээ. Үндсэн хичээлээс гадна төгөлдөр хуур, усан бассейн, англи хэл, балет, сампин гээд явахгүй газар алга.

Энэ нь хүүхдүүдээ заавал тамирчин болгоно, төгөлдөр хуурч болгоно гэсэн үг биш агаад тэр хүүхдийн тархи юмыг хамгийн амархан хүлээн авах чадвартай үе дээр нь амжиж тухайн хүүхдэд таарч тохирсон зүйлийг нь олох гэсэн нэг талдаа, нөгөөтээгүүр "чадлаа", "хөгжилтэй, сонирхолтой" гэх өөрт итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг мэдрэмжүүдийг ихэсгэх зорилготой ажээ.

Спонж шиг бүхнийг уудаг тархитай байгаа дээр нь юу тогтоолгож болж байна тэр бүхнийг тогтоолгоод байгаарай гэсэн уриатай ээжүүд өнцөг булан бүрд байх юм.

БАГААС НЬ ТУЛЖ АЖИЛЛАХ
Хүүхэд хүмүүжил бол ирээдүйдээ хийх бидний хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Ялангуяа бага насны үе бол түлхүүр юм. Хүүхэд юу хийхдээ баяртай байна түүнийг нь хөхүүлэн дэмжих. Улмаар үргэлжлүүлэн тууштай хийлгэх. Тэр хүртэл олон зүйлстэй учрах л байх. "Сайн байна", "Сонирхолтой юм аа, тийм ээ?", "Хийгээд үзвэл сонирхолтой бололтой" гэх мэт өргөн дэмжүүштэй. Юу хийх дургүй байна түүнийг орхих. Хүчлэхгүй, уурлахгүй, урагшлах хүүхэд хүмүүжлийг яагаад зорьж болохгүй гэж?

"Дуртай", "Сонирхолтой" гэж бодсон зүйлээ хүүхэд битгий хэл том хүн хүртэл удаан үргэлжлүүлдэг шүү дээ. Иймд бидний хийж чадах зүйл бөгөөс дээрх дуртай, сонирхолтой зүйлсийг олох боломжийг нь нээх явдал билээ. Хаалттай хаалгыг онгойлгож түүнийг урагш гишгүүлээрэй. Хүүхдийн тархи эдгээрийг хийх явцдаа хөгжиж аажимдаа анхилам сайхнаар цэцэглэх болно. ❤️

X
Нэвтрэх